ХОЙД СОЛОНГОС ЦӨМИЙН ЗЭВСГЭЭСЭЭ ТАТГАЛЗАХАА МЭДЭГДЛЭЭ


Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтаас хүлээж буй олон эерэг хүлээлтийн нэг бол Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал юм. Уг асуудалд нааштай хариулт авч чадвал уулзалтын үр дүн тун өгөөжтэй болсонд тооцогдох байв. Гэтэл хүлээлт өндөртэй байсан энэ асуудалд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтаа зогсоож, цөмийн зэвсгийн туршилтын баазаа хаах шийдвэр гаргасан талаараа мэдэгдсэн нь тун сонирхолтой үйл явдал байв. Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр тус улс дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн цөмийн зэвсгийн болон тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсоож байгаа нь Солонгосын хойгийн эдийн засгийн өсөлт, энх тайван, тогтвортой байдлын төлөө хийж буй том алхамд тооцогдож байгаа юм. Магадгүй хоёр улсын төрийн тэргүүний уулазлтаас Өмнөд, Хойд Солонгос нэгдэх хэмжээний эерэг үр дүн гарахыг үгүйсгэхгүй хэмээн ажиглагчид онцолжээ.

Ким Жон Ун ирэх долоо хоногийн баасан гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах юм. Өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд анх удаа утсаар холбогдож ярилцсан бөгөөд 4 минут үргэлжилсэн тэдний яриа амжилттай болсон талаар Өмнөд Солонгосын албаны хүмүүс онцолжээ. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ирэх зургаадугаар сараас өмнө уулзахаар төлөвлөөд байгаа юм. Уулзалт товлосон ёсоор болж өнгөрвөл энэ нь АНУ болон Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзсан хамгийн анхны тохиолдол болж түүхэнд тэмдэглэгдэх юм.

Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны цөмийн зэвсгээсээ татгалзаж буй шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп "Энэ бол Хойд Солонгос төдийгүй Дэлхийн бусад улс орнуудын хувьд маш сайн мэдээ байна. Маш том дэвшил" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 14 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25