ХҮНИЙ СУДСЫГ 20 ЖИЛЭЭР ЗАЛУУЖУУЛЖ БОЛОХЫГ ЭРДЭМТЭД ТОГТООСОН БАЙНА


Митохондрт нөлөөлдөг үл исэлдүүлэгчүүдийг /антиоксидант/ хэрэглэснээр судсыг залуужуулж болно гэдгийг Колорадогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд тогтоожээ.Судлаачид 60-79 насны 20 хүнийг оролцуулан туршилт хийсэн байна. Тэдний тал нь буюу 10 хүн митохондрт нөлөөлөх MitoQ гэдэг үл исэлдүүлэгчийг хэрэглэсэн бол бусдад нь плацебо буюу хуурамч эм өгчээ.Ингээд сар хагасын дараа туршилтад оролцсон хүмүүсийн зүрх-судасны тогтолцоо нь хэрхэн ажиллаж буйг шалгасан байна. Үүний дараа туршилтад оролцогчдын байрыг сольж, туршилтыг давтан явуулжээ.Туршилтын эцсийн үр дүнг үзвэл, туршилтад оролцогчдын судсанд томоохон өөрчлөлт орж, 15-20 жилээр залуужсан байв. Тодруулбал, судасны үйл ажиллагаа нь 42 хувиар сайжирчээ. Ийм үзүүлэлт нь цаашдаа зүрхний өвчинд өртөх магадлалыг 13 хувиар бууруулах аж. "Энэ бол митохондрт нөлөөлөх үл исэлдүүлэгчийн судсанд нөлөөлөх байдлыг тодорхойлох зорилгоор хийсэн анхны клиник туршилт юм" хэмээн судалгааг удирдсан Мэтью Россман ярьж байна. Түүний хэлснээр, эмчилгээний ийм арга нь нас ахихтай холбоотой зүрх-судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулахад ихээхэн үр дүнтэй байх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18