​ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ БУЮУ ЯС СИЙРЭГЖИХ ӨВЧИН


Амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, жингийн харьцаанаас болж яс сийрэгжилт үүсдэг. 'Хүн амын хоол тэжээлийн байдал-2010' судалгаагаар 0-59 сартай хүүхдийн дундах рахитын тархалт 55.0 хувь, 7-11 насны хүүхдийн өсөлт хоцролт эмшус-ийн нүүр, ам судлалын сургуулиас хийсэн судалгаагаар хүн амын шүд цоорох өвчний тархалт 71.6 хувь, ебс-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар өсвөр насныхны сүү цагаан идээний хэрэглээ 31.3 хувь гэсэн дүн гарчээ.

Кальци дутлын хүндрэл нь ясны хугарал юм. Бусад өвчнүүдийг бодвол онцгой шинж тэмдэг илэрдэггүй. Тийм учраас энэ өвчнийг чимээгүй тахал гэдэг байна. нуруу өвдөх, өвдөг тохойгоор сийгэх нь ясны сийрэгжилтийн нэг хэлбэр юм. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын төвөөс сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлын талаарх зөвлөмж мэдээллийг цувралаар хүргэж байна.

Яагаад сүү гэж?

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм а, д, е-ээр баялаг. Ялангуяа хүний бие махбодын тулгуур эрхтнийг бүрдүүлэгч эрдэс болох кальци, фосфорын эх үүсвэр юм. Эдгээр эрдсүүд нь зүрх судас, булчингийн үйл ажиллагаа, даралтыг зохицуулж байдаг биологийн идэвх өндөртэй эрдсүүд юм.

Яс сийрэгжих өвчин нь хүн амын халдварт бус өвчний тархалтаар зүрх судас, хавдар, чихрийн шижингийн дараа ордог, "чимээгүй тахал" юм. Бие махбодод кальци дутагдах үед эрхтнүүдийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй кальцийг шууд яснаас авч эхэлдэг. Тиймээс хүн хангалттай хэмжээгээр кальци хэрэглэхгүй бол яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихсэх, нойргүйдэх, булчин шөрмөс татах, шүд хэврэгших, амархан хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Кальцийн дутагдалтай хүн хоолны хордлогод өртөмтгий байдаг.

хорт хавдар тусах, даралт ихсэх магадлал кальци дутагдсан хүнд маш өндөр байдаг.

Кальци нь эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхтэй оролцдог. Тэгвэл хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар нь эдгээр эсүүдийн хоорондын барьцалдлагааны хүчнээс хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг илрүүлсэн юм. Мөн кальци нь хүний биед буй хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй. Сүүлийн үеийн судалгаагаар сүү, цагаан идээ нь чихрийн шижин өвчний 2-р хэлбэр, илүүдэл жин таргалалтад өртөх магадлалыг бууруулдаг болох нь тогтоогдсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 14 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25