НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээн энэ жил "Мазала" нэрийн дор зохион байгуулагдах гэж байна. Лигийн тэмцээн болохоос долоон хоногийн өмнө буюу өнөөдөр /2018.04.18/ Монголын хөлбөмбөгийн холбоо, "Андууд сити клуб" ХХК, "Нисдэг мазаалай" ХХК-тай хамтран 2018 оноос 2022 оныг хүртэл нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Гэрээн байгуулснаар Үндэсний дээд лиг энэ жилээс эхлэн 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдахаар болж байна. Тиймээс энэ удаагийн "Мазала" лигийн тэмцээн Монголын спортын түүхэнд дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ нэгэн түүхэн амжилтыг бичлээ. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны байранд боллоо. Тус холбоо 2015 онд "Арвайн үндэс" ХХК-тай хамтран гэрээ байгуулж, дээд лигийн тэмцээний шагналын санг 100 сая төгрөг болгож байсан. Тэгвэл гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөлбөмбөгийн спортын хөгжлийн түвшин хурдацтай урагшилж байгааг харуулсан үйл юм.

МОНГОЛЫН СПОРТЫН ТҮҮХЭН ДЭХ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Монголын хөлбөмбөгийн холбоо "Андууд сити клуб" ХХК, "Нисдэг мазаалай" ХХК, "Мазала" брэндтэй өнөөдрөөс эхлэн хамтран ажиллаж эхэллээ. Энэ жилийн Дээд лигийн тоглолтын нэг удаагийн тасалбараас 100 төгрөг, мөн "Мазала" брэндийн борлуулсан тасалбар бүрийн 10 төгрөг нь "Мазаалай хамгаалах сан"-д дэмжлэг болж очихоор боллоо. "Мазала" дээд лиг дөрөвдүгээр сарын 28-аас эхлэх бөгөөд "Атлетик 220", "Арвис", "Гоёо Эф Си", "Дэрэн", "Сэлэнгэпресс", "Улаанбаатар сити", "Хангарьд", "Жипро", "Эф Си Улаанбаатар", "Эрчим" гэсэн 10 багийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөнө. Харин ирэх тавдугаар сард эхлэх "Мазала" нэгдүгээр лигт анх удаа 12 баг тоглох учраас сонирхолтой тоглолтууд олон гарч хөлбөмбөгийн спортын хөгжил ахих боломжийг бүрдүүлнэ гэж мэргэжилтнүүд харж байна. Өнгөрсөн гурван жилд Үндэсний дээд лигийг ивээн тэтгэсэн "Алтан жолоо" группт тус холбооны зүгээс нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлэн Хөлбөмбөгийн холбооны "Гавьяаны одон"-оор шагнажээ. "Алтан жолоо" группын хийсэн ажлыг үргэлжлүүлэн авч, хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар зориглосон "Андууд сити, клуб" ХХК, "Нисдэг мазаалай" ХХК-ий хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18