ТЕРЕЗА МЭЙ ӨНӨӨДӨР СИРИД ЦОХИЛТ ӨГӨХ БОЛСОН ШАЛТГААНАА ПАРЛАМЕНТАД ТАЙЛБАРЛАНА


Бямба гарагт АНУ, Франц, Их Британи улсууд Сирийн химийн зэвсгийн байгууламжуудад пуужингийн цохилт өгсөн билээ. Парламентаасаа зөвшөөрөл авалгүй, дан ганц танхимынхаа сайд нарын дэмжлэгтэйгээр уг ажиллагаанд оролцсон Британий ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр парламентад мэдэгдэл хийнэ.Тэр яагаад уг шийдвэрийг гаргах болсноо энгийн иргэдийн амийг олноор үрэгдэхээс сэргийлэх, Британий үндэсний ашиг сонирхолд нийцүүлсэн гэх үндэслэлүүдээр тайлбарлах төлөвтэй байна. Тэр улаан өндөгний баярын амралттай байсан парламентыг шуурхай хуралдуулж, зөвшөөрөл авах боломжтой байсан. Гэвч ингээгүй нь парламентын сөрөг хүчнийхэн, эрх баригч намын зарим гишүүдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.Тухайлбал Лэйборист намын тэргүүн Жереми Корбин холбоотнуудын цохилтыг "буруу шийдвэр, худал мэдээлэлд суурилсан ажиллагаа" гэж Ням гарагт шүүмжилсэн байна.Тэр "Ашиглагдахгүй болсон хоосон барилгуудыг сүйтгэсэн нь цэвэр билэгдлийн шинжтэй. Эсвэл энэ нь бүр том цэргийн ажиллагааны оршил ч байж болох юм. Ямартай ч энэ ажиллагаа дайн өргөжиж олон хүний аминд хүрэх, АНУ-Оросын хооронд шууд мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй алхам байсан. Дайныг төгсгөх, хохирлыг бууруулах гэхээсээ илүү эсрэг нөлөөтэй шийдвэр" гэж The Guardian сонинд ярьжээ.Тэр бас цаашдын ерөнхий сайд нарыг дангаар дайн өдүүлэхээс сэргийлэх хууль боловсруулах тухай санаагаа ч хуваалцсан байна.Даваа гарагийн үдээс хойш Тереза Мэй мэдэгдлээ танилцуулаад зогсохгүй дараа нь үргэлжлээд парламентын өргөн мэтгэлцээн явагдах төлөвтэй байгаа юм.Энэ үеэр ерөнхий сайд Мэй Башар Аль Ассадын дэглэм химийн зэвсэг хэрэглэснийг батлах баримт дэлгэж, Сирийн удирдагчийг Женевт хэлэлцээрийн ширээний ард суулгахад түлхэц болох цэргийн ажиллагаанд оролцсон гэдгээ тайлбарлах хэрэгтэй болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр