MOODY'S АГЕНТЛАГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ШҮҮМЖИЛЖЭЭ


Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Монгол Улсад зориулж гурван жилийн хугацаатай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг батлах шийдвэр гаргасан билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас өнгөрсөн 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж баталсан.

ОУВС-гаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн билээ.

Үүний үр дүнд манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлсэн. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрээд буй юм.

"Moody's" агентлаг Монгол Улсад "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэчлэлээ хойшлуулах нь зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөтэй гэж дүгнэж буй юм байна.

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл хөтөлбөрийн гүйцэтгэлийг өндрөөр үнэлж байгаа ч хөтөлбөрийн хүрээнд хийхээр зорьсон бүтцийн шинэчлэлүүдээс ухрах, эсвэл хойшлуулах нь цаашдаа хандивлагч талуудаас үргэлжлүүлэн тусламж авахад эрсдэл үүсгэж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг уул уурхайн мөчлөгийн шинжтэй өөрчлөлтөд өртөмтгий хэвээр үлдэх болно гэж "Moody's" мэдэгдэлдээ онцолжээ.

Энэ нь цаашлаад улсын зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөтэйг анхааруулсан байна. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр талуудын тохиролцсон хуулийн төслүүдээс хугацаанаасаа хоцорч хүлээгдэж буй гол хуулиудад Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, төсвийн зарцуулалтыг чангатгах, зохицуулах зорилготой төсвийн зөвлөл байгуулах тухай асуудал багтаж байгаа юм.

"Moody's" агентлаг тайландаа ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөх нь "Оюу Толгой", "Тавантолгой"- н нүүрсний ордын төсөл хэрхэн үргэлжлэхээс ихээхэн хамаарна гэж дурджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18