МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ Б.БЯМБАСАЙХАНТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ


Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/ болон Дубайн гэрээ /2015/ -тэй холбоотой

АТГ-ын мөрдлөгийн тухай

Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь тогтвортой, шударга, ил тод бизнесийн орчныг үргэлж дэмжин ажилладаг. Чухал үйл явдлуудыг цаг тухай бүрд мэдээлж байх нь манай гишүүдэд төдийгүй бизнесийн өргөн хүрээнд өндөр ач холбогдолтой билээ.

Өнгөрөгч Ням гарагт МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханыг баривчилж, АТГ-ын өргөдлийн дагуу Монгол Улсын шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Одоогийн байдлаар АТГ-ын мөрдөн байцаалт явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл гармагц бид гишүүд та бүхэндээ цаг тухайд нь мэдээлэх болно.

Швейцарын банкны асуудал болон Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг /Дубайн гэрээ/ АТГ-ын зүгээс хооронд нь холбоотой хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнд бид ихээр санаа зовж байна. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10-р сард зурагдсан бөгөөд Б.Бямбасайхан нь 2010-р оны 8 сард буюу уг гэрээ байгуулагдсанаас хойш Монголд ирсэн гэдгийг мэдэгдье.

МБЗ-ийн Гүйцэтгэх хороо Б.Бямбасайханы ёс зүйт шударга занд бүрэн итгэж байгаа бөгөөд 2012 оноос хойш өнөөг хүртэл МБЗ-ийг удирдан ажиллаж байгаад талархалтай байдаг. Б.Бямбасайхан нь Монголын нийгэмд чухал хувь нэмэр оруулж байгаа манлайлагч төдийгүй хоёр намын удирдсан засгийн газруудад нэр төртэйгөөр зөвлөхөөр ажиллаж байсан.

Б.Бямбасайхан нь Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг болон Оюу Толгойн маргааныг эцэслэн шийдвэрлэх тал дээр зүй ёсоор ажилласан гэдэгт бид бүрэн итгэж байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зурагдаагүй нөхцөлд 5 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт хийгдэхгүй, гүний уурхайн төслийг эхлүүлэхгүй байх байсан. Оюу толгойн хоёрдугаар шатны санхүүжилт, бүтээн байгуулалт эхэлснээр Монголын эдийн засаг сэргэх чухал тулгуур болсон гэж үзэж байна.

МБЗ-ийн гишүүд болон хамтрагч түншүүдээс Б.Бямбасайханд үзүүлж буй дэмжлэг мөн анхаарал тавьж буйд Гүйцэтгэх хорооны гишүүд Бид талархаж байгаагаа илэрхийлье.

Үүний зэрэгцээ гишүүн байгууллагууд болон нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнгийн төлөө МБЗ үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байгааг мэдэгдье.

Монголын Бизнесийн Зөвлөл

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18