ТАЙВАНЬ УЛСАД СУРДАГ ОЮУТАН О.СЭРЖМЯДАГ: ГАЛААС ГАРЧ, ХААЛГАА ХААСНЫ ДАРАА ГЭР МААНЬ ДЭЛБЭРСЭН


Тайвань улсын Гаушон хотын I Shou их сургуулийн олон улсын санхүүгийн дөрөвдүгээр дамжааны оюутан О.Сэржмядагийн амьдардаг гэрт энэ сарын 29-ний 22:25 минутын үед гал гарчээ. Бид түүнтэй холбогдон болсон явдлын тухай тодрууллаа.


"Манайх гурван давхар хуучны байр. Би гуравдугаар давхрын нэг өрөөг түрээсэлдэг. Харин байрны эзэн өөр нэг өрөөнд амьдардаг. Гал гарах үед би гэртээ ганцаараа унтаж байсан. Унтаж байхад хамар уруу эвгүй үнэр цоргиод, хэсэг хугацааны дараа бүр тэсэхийн аргагүй болсон. Тэгээд хартал өрөө саарал өнгөтэй болчихсон байсан. Би гал гарч байна гэж төсөөлөөгүй. Хоёр давхар уруу буухад зүгээр байсан ч нэг давхарт гал гарч байсан. Ингээд баллонтой ус болон хувинд ус хийгээд цацсан. Ус цацаад ч нэмэргүй болсныг ойлгоод тусламж дуудахаар гурван давхар уруугаа буцаад гүйсэн. Утсаа аваад байрны эзэн рүү залгасаар нэг давхарт буцаж ирсэн. Байрны эзэн утсаа аваагүй. Ингээд би байрнаас одоо л гарахгүй юм бол амьд үлдэхгүйгээ ойлгоод гүйсэн. Байрныхаа хаалгыг яг хаасны дараа гэр маань дэлбэрсэн" гэв.


Ингээд тэрээр хөрш хоёр айлдаа сэрэмжлүүлэхээр хаалгыг нь нүдэхэд нэг айл нь эзэнгүй. Харин нөгөө айлаасаа нийт таван хүн гаргаж авчээ. Ингээд дуудлага өгснөөс хойш тав орчим минутын дараа цагдаагийн хоёр ажилтан, гал командын дөрвөн машин, эмнэлгийн хоёр машин ирж, тэднийг аюулгүй бүсэд аваачсан байна. О.Сэржмядаг гэрээсээ гарахдаа утсаа гартаа бариад хөл нүцгэн гарчээ. Шатаар гүйж байхдаа халтирч унаснаас үүдэж шалбарч гэмтсэн. Мөн угаар нэлээн залгиснаас болж толгой өвдөх, хоолой хорсох, амьсгал боогдох зовууртай байгаа. Одоогоор эмнэлэгт үзүүлж амжаагүй байна гэлээ.


О.Сэржмядагийн сургалтын төлбөрийн 10 сая төгрөг, бүх баримт бичиг нь шатжээ

Тэрээр өнгөрсөн намар төгсөх байсан ч ээжийнх нь бие муудаж, сургуулиасаа чөлөө аваад Монголд ирж ээжийгээ асарсан байна. Ээж нь бурхны оронд очсоны дараа төрсөн ахтайгаа ярилцаж байгаад сургалтын төлбөрөө зээлээр аваад Тайваньд дөнгөж ирээд сар ч болоогүй байсан юм. 3-р сарын 9-нд Тайваньд ирснээс хойш амьдран суух эрхийн үнэмлэх нь дөнгөж гараад, ажил эрхлэх зөвшөөрлөө хүсчхээд хүлээж байжээ. Тэрээр өмнөх жилүүдийнхээ төлбөрийг цагийн ажил хийж олоод, сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан байна. Сургуулиасаа чөлөө авсан тул, төлбөрөө бүрэн барагдуулсны дараа хичээлдээ суу гэсэн шаардлага тавьсан тул Монголоос ирэхдээ 10 сая төгрөгтэй ирсэн ч ийнхүү галд "алдчихжээ". Банканд хадгалж болох байсан ч банкны данс эзэмших эрх арай үүсээгүй байсан юм гэлээ.

Одоогоор түүнд сургуулийнх нь зүгээс дотуур байрандаа амьдруулж байгаа юм. Мөн Монгол оюутан охин хоёр ээлжийн хувцас өгч туслаад байна. Харин Гадаад харилцааны яам буюу Тайвань дахь Монгол улсын төлөөлөгчийн газар туслахаа мэдэгджээ.

Хэрвээ Тайвань дахь Монгол оюутан залуус О.Сэржмядагт туслахыг хүсвэл дээрх данс уруу хандив өгч болно.


Дансны дугаар: 700 005 1545 0184 093 Post office

Данс эзэмшигчийн нэр: 王重鈞

Холбоо барих утас: 0986 7561 54

Khan bank 5756004033 otgonnorov serjmyadag

О.Сэржмядагийн Facebook хаяг нь:https://www.facebook.com/serjee.otgoo

Жич: Өөрийнх нь бүх баримт бичиг устсан тул,

шинээр авах хүртлээ энэ хүний дансаар гүйлгээ хийх юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 20 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 21 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 23 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22