ЛИАНЖЕЛО БОЛЛ 2018 ОНЫ ДРАФТАД НЭРЭЭ ӨГЛӨӨ


ЛиАнжело Боллын төлөөлөгч Харрисон Гэйнес түүний үйлчлүүлэгч 2018 оны драфтад нэрээ өгөхөөр шийдсэн гэдгийг албан ёсоор зарлалаа. ЛиАнжело аль хэдийн НБЭ - д албан ёсны хүсэлтээ гаргаж өгсөн ажээ.

Тэрээр өнгөрсөн оны 12 - р сард Калифорнийн их сургуулиас хөөгдсөнийхөө дараа дүү ЛаМело Боллын хамтаар Литвийн сагсан бөмбөгийн лигт хэсэг хугацаанд тоглосон юм. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр Калифорнийн их сургуулиан багтайгаа хамт Хятадад аялан тоглолт хийх үеэрээ хулгайн хэрэгт холбогдож сургуулиасаа хөөгдсөн билээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард Литвийн Витаутас багтай богино хугацааны гэрээ байгуулсан юм.

ЛиАнжело Болл Литвид тоглох хугацаандаа холын зайнаас 45 хувьтай довтолж, 15.7 оноо дунджилан лигийг оноо авалтаар тэргүүлсэн байна. 19 настай залуу тоглогч ЛиАнжело ирэх тавдугаар сард Флоридагийн Брадентонд болох үзүүлэн тоглолтод оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ нь драфтын өмнө НБЭ - ийн багуудын менежер, скаутуудын нүдэнд өртөх хамгийн том боломжуудын нэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18