ОЮУТНЫ ВОЛЕЙБОЛЫН 2018 ОНЫ АВАРГА БАГУУД ТОДОРЛОО


Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2018 оны волейболын тэмцээн 3 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд Монгол улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит болон амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 14 их, дээд сургуулийн эрэгтэй 14, эмэгтэй 11 багийн 300 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд, Монголын волейболын холбооны шүүгчид шүүж,ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан явууллаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном, Монголын волейболын холбооны ЕНБДарга Ц.Бат-Энх, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Л.Эрдэнэпүрэв нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулан өгөв.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 1-р байранд Спортын мастер М.Бат-Очир дасгалжуулагчтай спортын дэд мастер Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, 2-р байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Б.Билгүүндалай ахлагчтай МУИС, спортын мастер Ц.Батбаатар дасгалжуулагчтай, Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, эмэгтэй багуудаас 1-р байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Э.Сугаржав ахлагчтай МУИС, 2-р байрт спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Т.Ариунцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг, 3-р байрт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, хоёрдугаар байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, гуравдугаар байрт Спортын мастер М.Бат-очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний үеэр шилдэг эрэгтэй тоглогчоор ШУТИС-ийн тамирчин М.Ганбилэг, эмэгтэй шилдэг тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18