САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА


Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ өнөөдөр /2018.02.26/ мэдээлэл хийж, 2017 оны санхүүгийн зах зээлийн төлөв байдлыг танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар оролцов.

Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарын статистик үзүүлэлтээс харахад 2017 онд санхүүгийн зах зээл 25 хувийн өсөлттэй гарчээ.

Үнэт цаасны зах зээлийн багтаамж, хөгжлийн түвшинг илэрхийлэгч үндсэн үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ 2017 оны жилийн эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөг болж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрчээ. Зах зээлийн үнэлгээг Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 9 хувь байна.

2017 онд үнэт цаасны нийт арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа 78.1 тэрбум, Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байсан. "Монголын хөрөнгийн бирж" ХХК-ийн ТОП-20 индекс болон MSE-ALL индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.5, 33.1 хувиар тус тус өсчээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18