ГРЭГ ПОПОВИЧ: КАВАЙ ЛЕОНАРД ЭНЭ УЛИРАЛД ЭРГЭН ИРВЭЛ БИ ЛАВ ГАЙХНА


Сан Антонио Спөрс багийн лидер Кавай Леонард энэ улиралд бэртэл гэмтлийн улмаас тун цөөхөн тоглолтод оролцсон билээ. Тэгвэл дасгалжуулагч Поп Кавайг энэ улиралд дахин тоглохгүй байх гэж хэлжээ.

Тэрээр орон нутгийн цагаар Лхагва гарагт ярилцлага өгөхдөө "Улирал дуусахад тийм ч олон тоглолт үлдээгүй. Кавай одоо хүртэл бэлэн болоогүй байна. Улирлын төгсгөлд бүрэн эдгээгүй тоглогчоо талбайд гаргана гэдэг тийм ч ухаалаг шийдвэр биш. Тиймээс Кавай энэ улиралд бэртлээс эргэн ирэх магадлал тун бага. Улирал дуусахаас өмнө тоглолтод оролцвол би хувьдаа маш их гайхна" гэж хэлжээ.

Леонард бэртлийн улмаас энэ улиралд ердөө 9 тоглолтод оролцсон. Түүний хувьд өнгөрсөн улиралд хөлөндөө авсан бэртэл нь бүрэн эдгээгүй байсан бөгөөд улирлын дундуур нэмж мөрөндөө бэртэл авсан юм.

Түүний хувьд 2016 - 2017 оны улиралд 25.5 оноо дунджилж, үнэ цэнэтэй тоглогч шалгаруулах санал асуулгад гурав дугаар байранд жагссан билээ.

Багийн лидерээ бэртэлд алдсан Сан Антонио Спөрс баг энэ улиралд 35 хожил, 24 хожигдолтойгоор өрнөд бүсийн гурав дугаар байранд жагсаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18