МОНГОЛБАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ СУУРЬ ЗАРЧМУУДЫГ САНАЛ БОЛГОЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭВ


Эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахын тулд дэлхийн улс орнууд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, бодлогын зорилт, тунхаглалыг "бодлогын зөвшилцөл" болгон гаргадаг жишиг бий.

Энэ хүрээнд Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн бодлогын жор болох учиртай "Улаанбаатарын зөвшилцөл"-ийн төслийг санаачлан нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг урьж оролцуулан, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, бодлогын тууштай, нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн "Улаанбаатарын зөвшилцөл"-ийн 8 зарчмыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн үгэндээ "Монгол орны эдийн засгийн онцлог нөхцөл байдал, туулж ирсэн замналын талаар товч дурьдаад эдийн засгийн цаашдын зорилтоо тодорхой болгох нь энэ цаг үед юу юунаас илүү чухал байгаа тул "Улаанбаатарын зөвшилцөл"-ийн төслийг санаачилсан бөгөөд олон улсын туршлага, Монгол Улсын туулж ирсэн зам, үндэсний онцлог байдлыг харгалзан тогтвортой өсөлтөд хүрэхэд энэхүү зөвшилцөл үр дүнгээ өгнө" гэж цохон тэмдэглэсэн юм.

"Улаанбаатар зөвшилцөл"-д санал болгож буй 8 зарчмыг боловсруулахад Монголбанкнаас хийж гүйцэтгэсэн суурь судалгааны ажлуудын үр дүнг танилцуулж, тус зөвшилцөл яагаад чухал болох үндэслэлийг тайлбарлан танилцуулсанд оролцогчид талархалтай хүлээн авч, тус санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид боловсронгуй болгох, олон нийтэд түгээн сахин хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатарын зөвшилцөл"-өөр хэлэлцүүлж буй дээрх 8 зарчим дээр нэмж болох саналуудаа хэлэв. Хэлэлцүүлгийн үр дүнгээс тус зөвшилцлийг эцэслэн боловсруулах бөгөөд бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд баримтлах суурь зарчмууд байхаар тунхаглах юм.

"Улаанбаатарын зөвшилцөл" хэлэлцүүлэгийн дэлгэрэнгүй тоймыг Монголбанкны цахим хуудсаар дамжуулан ойрын хугацаанд нийтэд мэдээлэх болно.

Эх сурвалж: Монгол банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18