МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 180 ОРНООС 125-Т ЖАГСЛАА


АНУ-ын "Heritage Foundation"-аас жил болгон гаргадаг Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 180 орноос 125-д жагсжээ.Тухайлбал 55.7 оноотойгоор "Mostly Unfree" буюу "Ихэвчлэн хязгаарлагдмал" ангилалд багтаж, Гана, Хайти, зэрэг орнуудтай ижил түвшинд жагссан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оныхоос дариу 0.9 баллаар өссөн байна. Өсөлтийг мөнгөний эрх чөлөө, төсвийн эрүүл зохицуулалт, шүүхийн үр нөлөө, Засгийн газрын шударга байдал, хөдөлмөрийн эрх чөлөө, Засгийн газрын зарцуулалтын үзүүлэлтүүд бага зэрэг сайжирснаас шалтгаалсан гэж"Heritage Foundation" тайландаа дурджээ. Мөн Ази-Номхон далайн бүсийн 43 орноос 27-рт орсон бөгөөд нийт оноо нь бүс нутаг, дэлхийн дунджаас доогуур үнэлэгджээ. Жагсаалтыг Хонг Конг улс 90.2 оноотойгоор эдийн засгийн эрх чөлөө бүхий орноор тодроод байна. Түүнчлэн АНУ энэ удаа 78 оноотойгоор наймдугаарт жагссан нь түүхэн дэх хамгийн доод үнэлгээ болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр