ГОРАН ДРАГИЧ БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОД КЭВИН ЛАВЫГ ОРЛОНО


НБЭ – ийн комиссар Адам Силвер зүүн гарандаа бэртэл авч бүх оддын тоглолтод оролцох боломжгүй болсон Кэвин Лавыг орлох хүнийг сонголоо. Тэрээр Миами Хит багийн хамгаалагч Горан Драгичийг сонгожээ.

Горан Драгич өмнө нь бүх оддын тоглолтод оролцож байгаагүй бөгөөд энэ жил анх удаа бүх оддын тоглолтод ЛэБрон Жэймсийн багт тоглохоор болж байна. Тэрээр энэ улиралд 17.0 оноо, 4.8 оновчтой дамжуулалт, 4.1 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа бөгөөд баг нь 29 хожил, 22 хожигдолтой улирлыг үргэлжлүүлж байгаа юм.

Ихэнх хүмүүс Кэвин Лавын оронд Бэн Симмонс(16.7 оноо, 7.8 самбараас бөмбөг авалт, 7.3 оновчтой дамжуулалт), Блэйк Гриффин(22.6 оноо, 7.9 самбараас бөмбөг авалт), Кэмба Уолкер(22.4 оноо 5.8 оновчтой дамжуулалт) нарыг бүх оддын тоглолтод оролцоно хэмээн таамаглаж байсан билээ.

Энэ улиралд бүсийнхээ дөрөв дүгээр байранд бичигдэж байгаа Миами Хит багийн амжилтын гол түлхүүр нь мэдээж Горан Драгич. Тиймээс ч комиссар Адам Силвер хувийн үзүүлэлтээс багийн амжилтыг илүүд үзэж Горан Драгичийг сонгосон ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18