АРДЧИЛСАН НАМААС ТАВЬСАН ШААРДЛАГАД УИХ ХАРИУ ӨГЧЭЭ


Ардчилсан Намаас 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 010 тоот албан бичгээр татвар, агаарын бохирдлыг бууруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн 3 асуудлыг хөндсөн шаардлагыг УИХ-ын дарга ирүүлсэн билээ.

Уг шаардлагын хариуг УИХ-аас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр тус намд хүргүүлсэн байна.

"Шаардлагын хариу" бичигт хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон шаардлагад дурдсан бусад татварыг бууруулах чиглэлээр УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дурдсан байна.

Тухайлбал, "Улсын Их Хурал энэ өдрүүдэд хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, түүнчлэн эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээх, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэрт гарч болох, тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх байсныг 3 сар болгож бууруулах асуудлаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэцэж байна" гэжээ. Албан бичигт "…Танай намын шаардлагад дурдсан зарим асуудал бүрэн шийдэгдэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гарах нь тодорхой болсон тул олон түмний санаа бодлыг үймүүлэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 10 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21