МОНГОЛБАНК 682 КГ АЛТ ХУДАЛДАН АВЧЭЭ


Монголбанк энэ сарын 11-ний байдлаар 682 кг алт худалдан авлаа. Уг үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 хувиар өссөн дүнтэй байгаа бөгөөд тухайн үед худалдан авсан алтны дүн 297 кг байв. Энэ оны эхний 11 хоногийн байдлаар Лондоны үнэт металлын захын алтны ханш өндөр үнэтэй байв. Үүнээс шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 102-103 мянган төгрөгтэй тэнцэж, алт тушаалтын хэмжээ өсөх хандлагатай байна. Монголбанк өнгөрсөн онд 20 тонн алт худалдан авсан. Энэ нь 2016 онд 18.3 тонн алт худалдан авснаас 1.5 тонн илүү буюу 8 хувиар өссөн үр дүн юм. Аливаа улс орон гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд Төв банкиндаа алт нөөцөлдөг жишигтэй. Гэвч манай улсын алтны нөөц 2000 онд 2.1 тонн хүрч, гадаад валютын албан нөөц огцом буурч байсан түүх бий. Энэ хүрээнд Засгийн газраас эдийн засгийг сэргээж, алтны олборлолт, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өмнө нь "Алт хөтөлбөр" болон "Алт-2000 хөтөлбөр"-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, гадаад валютын албан нөөцийг зузаатган, алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэх боломжтой хэмээн тооцолсон юм.

Эх сурвалж:Newspress.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18