ТАТВАРУУД ИНГЭЖ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгож, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор татварын 2 дахь шатны шинэчлэлийг хийхээр ажиллаж байна.

Уг шинэчлэлийн хүрээнд дараах арга хэмжээ авна:

1.Жижиг, дунд бизнесийг дараах байдлаар дэмжинэ.

Дд

Аж ахуй нэгжийн жилийн борлуулалтын орлого

Татварын хувь хэмжээ

Жилд гаргах тайлан

1

50 сая төгрөг хүртэл (өөрийн хүсэлтээр, е-баримтын кассын системд холбогдсон нөхцөлд)

1%

(борлуулалтын орлогоос)

1

2

1.5 тэрбум төгрөгөөс доош

10% (ашгаас авах хэмжээ ба үүнээс буцаалт-9%)

2

2.Татвар төлөгчийн татварын тайланг шуурхай үнэлж, илүү төлсөн татварыг татвар төлөгчийн нийгмийн байдал, ажлын ачаалал, онцлог зэргийг харгалзан хурдан, чирэгдэл багатай, бүрэн олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

3.Аж ахуйн нэгжийн 25%-ийн орлогын албан татварын 3 тэрбум төгрөгийн босгыг 6 тэрбум төгрөгт хүргэнэ.

4.Элэгдэл байгуулах хугацааг богиносгох, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах замаар татвар төлөгчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.

5.Татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох зорилгоор татвар төлөгч, татварын алба хооронд түгээмэл үүсдэг татварын маргаан, зөрчлийг судлан үзэж, эдгээр асуудлыг татвар төлөгчид аль болох ашигтай байдлаар шийдвэрлэнэ.

6.Татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах боломжтой байсныг 1 жил хүртэл болгох зохицуулалт хийнэ.

7.Татварын баазыг багасгаж, ашиг шилжүүлэх (BEPS) конвенцийн 111 дэх гишүүнээр элссэн тул гадаад улс орны татварын байгууллагатай хамтран ажиллах, татварын зорилгоор мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах зохицуулалтыг татварын хууль тогтоомжид тусгаж өгнө. Мөн татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх үйл ажиллагааны эсрэг авч хэрэгжүүлдэг олон улсын шинэлэг зарчмуудыг татварын хууль тогтоомжид тусгана.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18