ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ГАРЧ ИРЛЭЭ


Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсний үр дүнд уналтыг зогсоож, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж чадсан.

2016 онд эдийн засгийн өсөлт - 1.2%,2017 онд - 3.8% хүрэх урьдчилсан төсөөлөлтэй байна. 2017 оны эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл, хөдөө аж ахуй - 4.4%, үйлчилгээ - 8.5% өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа хэдий ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбар 2017 онд 7.8% буурахаар байна.

Экспортын хэмжээ 2017 онд анх удаа 6 тэрбум ам.долларыг давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 онд 1.2 тэрбум ам.долларт, алтны худалдан авалт 20 тонн-д тус тус хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл 1.0 тэрбум ам.доллар давсан ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.0 тэрбум ам.долларт хүрсэн.

Улсын төсвийн орлого 2017 онд анх удаагаа 0.5 их наяд төгрөгөөр давж, төсвийн зарлагыг 98 хувьтай санхүүжүүллээ. Төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор төрийн сангаас гадуурх төсвийн байгууллагуудын данс болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн данснуудыг хааж төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Төсөв, мөнгөний бодлогыг харилцан дэмжлэгтэй, илүү уялдаатай хэрэгжүүлж эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас Төрийн сангийн төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд хүү тооцож олгох, Засгийн газраас валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдах тухай гэрээ байгууллаа.

Түүнчлэн өндөр хүүтэй дотоод үнэт цаасны арилжааг зогсоох, буцаан худалдан авах зэрэг өрийн зохицуулалтын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр ирэх онуудад төлөгдөх хүүгийн зардлыг 119 тэрбум төгрөгөөр багасгаж, дотоод үнэт цаасны өрийн үлдэгдлийг буурууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18