МУЗЕЙ, ГАЛЛЕРЕЙ ӨНӨӨДӨР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ


Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Эртний түүхт монгол түмний эв эеэ хичээн байж олсон тусгаар тогтнол хөгжил цэцэглэлд хөтөлж, хүн төрөлхтний түүхийн буурал хуудсыг зузаалсаар 106 онтой золгож байна. Уг баярыг тохиолдуулан Монголын театрын музей энэ өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн Монголын уран зургийн галлерей ч өнөөдөр 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Уран зургийн боловсролын төвөөр зочлохоос гадна зургийн уралдаанд оролцож, шагналын эзэн болох боломжтой юм. Үүнээс гадна Богд хааны ордон музейн ХААН ТУУЛЬСИЙН ӨРГӨӨ-нд Жилкерийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж "Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц" хөлгөн туулийг бүрэн эхээр нь хайлна. Өнөөдөр 15.40 цагт эхлэх арга хэмжээ мөн үнэ төлбөргүй байх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18