ДЭЛХИЙД ХҮН АМЫН НЯГТАРШЛААР ТЭРГҮҮЛДЭГ БЯЦХАН АРАЛ


Колумбын эргийн ойролцоо орших Санта Круз арал нь хүн амын нягтаршлаар манай дэлхийд тэргүүлж байна. Энд 2 га газарт 1200 хүн оршин сууж байгаа нь Манхаттен дүүргээс дөрөв дахин их нягтаршилтай гэсэн үг юм.

Дэлхийн газрын зураг дээр өчүүхэн жижиг цэгээр тэмдэглэгдсэн энэ газрыг 100 гаруй жилийн өмнө загасчид олж илрүүлснээр хүмүүс нүүдэллэн ирэх болжээ. Сонирхолтой нь, эндхийн оршин суугчид жижиг газар чихэлдэн амьдарч байгаа ч нэг ч удаа гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл гарч байгаагүй гэнэ. Тиймээс ч цагдаа байдаггүй.

Тэд аялал жуулчлал, загасчлалаас олсон орлогоороо амьдарч, өдрийг маш амгалан тайван өнгөрүүлдэг байна. Гэвч энд орчин үеийн үйлчилгээ, түргэн тусламж, бохир ус зайлуулах, халаалтын систем байдаггүй учир иргэдийн амьжиргааны түвшин тааруу гэж хэлж болно. Тэд нийгмийн үйлчилгээг Колумбын тэнгисийн цэргийн флотоор дамжуулан эх газраас авдаг байна. Энд зөвхөн 16-17 насны хүүхдүүдийн сургууль байдаг тул хүүхдүүд боловсрол олж авахын тулд гэр бүлээ орхиж, эх газарт очихоос өөр аргагүй болдог ажээ. Зарим нь өдөр бүр завиар хичээлдээ явна.

Мөн нас барагсдыг оршуулах газар байхгүй учир ойролцоох арлуудад аваачиж оршуулдаг байна. Гэхдээ энэ арлын иргэд амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг. Арлыг үндэслэгч Ислотегийн өв залгамжлагч Жувенил Жулио "Эндхийн амьдрал маш тайван, жаргалтай. Бүгд бие биенээ таньдаг учир өдрийг хамтдаа зугаатай өнгөрүүлдэг" хэмээн ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18