ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ЗУЛ САРААР ХҮҮХДҮҮДЭЭ ХЭРХЭН БАЯРЛУУЛДАГ ВЭ?


Дэлхийн улс орон бүрийн ёс заншил, уламжлалаас хамаараад хүүхдүүдээ өөр өөр хэлбэрээр баярлуулдаг байна. Танд санаа болгох үүднээс дараах мэдээллийг хүргэе.

Итали

Итали хүүхдүүд Санта Клаус өвөөгөөс бэлгээ авах нь түгээмэл байдаг. Гэхдээ домогт өгүүлснээр шулам мэт хувцасласан эмэгтэйчүүд хүүхдүүдэд нүүрс, бэлэг тарааж өгөх нь бий. Учир нь Италийн уламжлалт баярын нэг болох "Бэфана" -гийн баярын эзэн шүүр унасан, хөгшин эмэгтэй айл бүрт зочлон зуух, цонхны дэргэд өлгөсөн оймст шагнал, шийтгэл хоёрын аль нэгийг хийдэг гэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил хүмүүжилтэй, тусч, сайн байсан хүүхдийн оймсонд чихэр болон амттан, муу байсан хүүхдийн оймсонд нүүрс хийдэг домогтой байна.

Африк

Либерт үлгэр домогт гардаг Байка өвөө гудамжаар хэрэн явж, бэлэг гуйдаг ажээ. Мөн Африк тивийн Бүгд найрамдах Конго улсад хүүхдүүд сүмийн дуулалд оролцож, жүжиг тоглодог байна. Харин Сьерра Леон, Гамби улсын хот, тосгодод багт наадам болдог гэнэ. Зул сарын баярыг Сахарын орнуудад өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. 1910 онд хүн амын 9% нь энэ баярыг тэмдэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 63% болж өссөн байна.

Япон

Японы хүн амын зөвхөн 1% нь Зул сарыг тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд KFC тахиа бэлэглэдэг байна. Японд анх 1970 онд KFC сүлжээ нээгдэж, 1974 онд улс орон даяар Зул сарын баярын компанит ажил өрнүүлжээ. Түүнээс хойш энэ баяраар шарсан тахиа зооглодог уламжлалтай болсон байна.

Европ

Эстонид хүүхдүүдэд алим, самар, жигнэмэг бэлэглэдэг уламжлалтай. Люксембургт Зул сарын баярыг Николасын өдөр хэмээн тэмдэглэж, тавган дээрээ чихэр, амттан дүүргэж тавьдаг байна. Мөн хүүхдүүд Николаст талархлаа илэрхийлж, зураг зурж, шүлэг, мэндчилгээ бичиж үлдээдэг ажээ. Франц хүүхдүүд ил зуухны дэргэд гутлаа тавьж хоноход маргааш нь бэлэг, чихэр, самар, жимсээр дүүргэсэн байдаг гэнэ. Харин Нидерланд хүүхдүүд Николаст зориулж модон гутал үлдээдэг бөгөөд түүнийг нь лууван, чихэр, өвс ногоогоор дүүргэдэг ажээ.

Скандинов

Дани, Швед, Норвегит Зул сарын баярыг Диснейн баатруудтай хамт тэмдэглэдэг байна. Мөн гацуураа тойрон дуулж, бүжиглэсний дараа бэлгээ авдаг гэнэ. Мөн 12-р сарын 24-ныг жилийн сүүлийн өдөр гэж үзэн гэр бүлээрээ цуглардаг байна. Мөн Исланд, Данид хүүхдүүдэд элдэв чихэр амттан биш ном бэлэглэдэг уламжлалтай ажээ.

Эх сурвалж: CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18