ЗАЛУУ ХАРАГДАХЫН ТУЛД ӨӨРТӨӨ 3,5 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ БАКТЕРИ ТАРИУЛЖЭЭ


Германы жүжигчин, 45 настай Мануш нь хөгшрөлтийг зогсоохын тулд өөрийгөө лабораторийн хулгана мэт эрсдэлтэй туршилтад оруулжээ. Тэрээр Сибирийн мөнх цэвдгээс олдсон 3,5 сая жилийн настай "Bacillus F" бактерийг тариулж, өөрийгөө наснаасаа залуу харагдах болсон хэмээн мэдэгдсэн байна. Харамсалтай нь энэхүү бактерийг 2015 онд илрүүлсэн Оросын судлаачид байгаль дээр байдаг бусад эсүүдтэй адилгүй гэж үзсэн ч залуужуулах увдистай гэдгийг нь огтхон ч баталж чадаагүй юм. Харин Мануш Москва дахь лабораториос бактерийн дээжийг авчран, өөрөө дур мэдэн гурван сарын турш долоо хоногт хоёр удаа судсандаа тариулжээ. Тиймээс түүнийг эрдэмтэд хүний биед сөрөг нөлөөгүй эсэх нь тодорхойгүй амьд организмыг цусандаа тариулж, хэтэрхий аюултай үйлдэл хийсэн гэж хатуу шүүмжлэв.

"Цаашид ямар сөрөг нөлөө гарахыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ миний арьс яг л нялх хүүхдийнх шиг болоод байгаа. Мэдээж би гэнэт 20 насаар залуужихгүй ч 80, 90 насалмаар байна" хэмээн Мануш ярьжээ. Тэрээр сүүлийн 20 гаруй жил арьсаа татуулах, хамраа өндөрсгүүлэх мэс засал хийлгэж, 50 мянган доллар зарцуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр