GPS ХЯНАГЧ, ХАМГААЛАЛТЫН КАМЕРТАЙ УХААЛАГ ХЭТЭВЧ ГАРЧЭЭ


АНУ-ын "Volterman" компани сэрүүлэг, GPS хянагч, камертай дэлхийн хамгийн аюулгүй хэтэвчийг зохион бүтээжээ. Ийм хэтэвчтэй байхад та халаасны хулгайч нараас бүрэн хамгаалж чадна.

Ухаалаг хэтэвчийг эзнээс нь өөр хүн нээж үзвэл камераар зургийг нь авч, мэдээлэл дамжуулах юм. Гаднаасаа бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн хэтэвч мэт харагдах боловч 512MB багтаамжтай санах ой, пауэр банк, Wi-FI холболт ашиглах боломжтой. Түүнчлэн алсын зайнаас мэдрэх дохиоллын системтэй гэдгээрээ давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, хэтэвчин доторх банкны картынхаа мэдээллийг гар утсандаа хадгалах бөгөөд санаандгүйгээр гээж, хаях тохиолдолд сэрүүлэг дуугарч мэдээлэл өгнө. Гар утсаа гээсэн тохиолдолд мөн адил хэтэвчний сэрүүлэг дуугарна.

"Volterman" хэтэвчтэй байхад та дэлхийн хаана ч явсан бичиг баримт, жолооны үнэмлэх, картаа алдахгүй. Учир нь GPS хянагчаар байршлыг илрүүлэх ажээ.

Өмнө нь Япончууд үрэлгэн эзнээсээ зугтдаг "Living Wallet" нэртэй хэтэвчийг танилцуулж байв. "Zaim" нэртэй ухаалаг гар утасны програмыг ашиглан энэхүү түрийвчийг зохион бүтээсэн бөгөөд эзэн нь хүрэнгүүт "надад битгий хүр, туслаач" гэж хэлээд уйлдаг байна. Ингэснээр эзэндээ мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулахгүй байхыг сануулж байгаа ажээ. Мөн хэтэвчээр э-шуудан руугаа нэвтэрч орлого, зарлагаа тооцох боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18