ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 2.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ, ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ


Энэ оны эцэс гэхэд гадаад валютын албан нөөц 2.5 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөх нь. Энэ үзүүлэлт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" үр дүндээ хүрч байна гэж дүгнэхэд нөлөөлсөн байна.

Монголбанкны цахим хуудсанд мэдээлснээр аравдугаар сарын байдлаар нийт албан нөөц 1.6 тэрбум ам.доллар байсан бол энэ оны эцэс гэхэд 2.5 тэрбумд хүрэх аж.

Валютын нөөц өсөх нь төгрөгийн бусад валюттай тэнцэх үнэ тогтвортой байх суурь болдог. Валютын нөөц өссөнийг

Алт тушаалт өссөн,

Эдийн засагт итгэх итгэл сэргэсэн,

Хувийн хэвшил болон хандивлагч орнуудын хөрөнгө оруулалт өссөн,

Гаднаас орж ирэх валютын урсгал Монголоос гадагшлах урсгалаас их болсон,

Засгийн газар эдийн засгийг сэргээх, орлогоо өсгөх тууштай бодлого баримталж байгаа,

Улсын төсвийн алдагдал 17-оос 7 хувь болж буурсан,

Төсвийн тогтвортой хуулийн дагуу төсвийн зарлага буурсантай холбон тайлбарлаж байна.

Монголбанк өнгөрсөн сарын эцсээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол Алт" аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж, өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр авах болсон нь алт тушаалтыг нэмэгдүүлжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18