ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ


ХОНЬ

Шинийг эрэлхийлсэн, ирээдүйгээ эргэцүүлсэн долоо хоног байх болно. Магадгүй та эрдэм номын мөр хөөж, эсвэл гадаад улс оронд аялж, бичиж туурвисан зүйлсээ ном болгож хэвлүүлэхээр шамдаж ч мэднэ. Урьд өмнө нь хийе гэж зориглож байгаагүй эрс зоримог санаа таныг эзэмдэнэ. Эргэлзэх хэрэггүй. Таны ажил хэрэг ногоон гэрлээр бүтэх болно. Ажил мэргэжлийн хувьд энэ долоо хоног амжилт бүтээлээр дүүрэн байна.

ҮХЭР

Эрхэмсэг оршихуй, дотоод хүч чадал, эсрэг хүйстнээ татах чадвар, дур булаам байдал гэсэн цөөхөн хэдэн үг айсуй долоо хоногийг тодорхойлж чадна. "Ямар асуудлыг, хэнтэй, хэрхэн шийдмээр байна" гэж од эрхэс танаас асуух болно. Ойрын хугацаанд хийхээр бодож төлөвлөж байсан зорилтоо биелүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Хувийн харилцаанд бага сага үл ойлголцол гарч мэднэ. Аливаа асуудалд уян хатан хандаж чадвал таны бүх зүйл бүтэмжтэй байх болно.

ИХЭР

Амьдралын тань талаас их хувь ХАЙР гэх дөрөвхөн үсгээр тодорхойлогддог болохыг та биеэрээ мэдрэх болно. Тиймээс таны хос хэн байх нь маш чухал. Өөх ч биш, булчирхай ч биш байгаа харилцаагаа нэг тийш шийдэх нь зүйтэй. Өөрийнхөө юу хүсч байгааг ойлгож, зөв шийдвэр гаргаарай.

МЭЛХИЙ

Мэлхийн ордныхонд яг одоо хамгийн хэрэгтэй зүйл бол өөрөө өөртөө тавих анхаарал халамж. Энд зөвхөн хувийн арчилгааны тухай яриагүй юм шүү. Гадаад үзэмж, дотоод эрүүл мэндээс гадна хувийн зохион байгуулалт, хил хязгаар, хандлага, харилцаа гээд таны бие, сэтгэлийг шаналгаж мэдэх бүхий л зүйлд анхаарал хандуул. Ялангуяа эрүүл мэнд, хувийн харилцаатай холбоотой асуудал таны сэтгэлийг түгшээж мэднэ.

АРСЛАН

Бэлтгэл, сургуулилт дууссан. Одоо ЖИНХЭНЭ ҮДЭШЛЭГ эхлэх болно. Бүтээлч чанар, романтик сэрэл мэдрэмж, эрсдэл үүрээд ч хамаагүй хийж бүтээх урам зориг дүүрэн байх болно. Эргэн тойрныхондоо харуулах ёстой хүчирхэг зүйлийг та хэдийн бий болгочихсон. Бүтээлч санаачилга, төсөл хөтөлбөр, уярч хайлам романтизм гээд бүгдийг өөрийнхөө талд "урвуулахад" бэлэн болжээ, та.

ОХИН

Гэр бүлийн амьдрал болон сэтгэл зүйн "аюулгүй байдал" тал дээр тун онцгой долоо хоног байх болно. Урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зүрх сэтгэлийнхээ гүнд нэг шат ахиж чадна. Хайр дурлалаас мэдэрч болох хамгийн гүнзгий мэдрэмжийг амтлах болно. Зөвхөн баяр баясгалан биш таагүй зүйл ч байж мэднэ. Сэтгэлийн хаттай, хүлээцтэй байгаарай.

ЖИНЛҮҮР

Тун завгүй өнгөрүүлсэн хэсэг хугацааны дараа та найз нөхдийнхөө хүрээллийг тэлж, хүсэл сонирхлоо нээж олсон гэдэгт итгэлтэй байна. Харилцааны ур чадвар, олон нийтийн дунд биеэ авч явах байдал чинь онцгой түвшинд байх болно. Гэхдээ та гэртээ, буйдан дээрээ дулаан хөнжлөө нөмрөөд суухыг илүүд үзэх бололтой. Гоо зүйн мэдрэмж өндөр байх болно. Энэ үеийг ашиглаад өөрийнхөө гадаад үзэмж, эсвэл гэртээ багахан засвар, өөрчлөлт хийж болох юм.

ХИЛЭНЦ

Сэтгэл зүйн хувьд аюулгүй, амар амгалан байдлаа гадаад таагүй хүчин зүйлсээс хамгаалахыг хүснэ.Та үл ойлголцол дунд орших гэж төрөөгүй. Тиймээс учир нь үл ойлгогдох таагүй зүйлсээс өөрийгөө хамгаалахын тулд сэтгэл зүйгээ сайтар бэлтгэх хэрэгтэй. Хамгийн том хамгаалагч нь та өөрөө гэдгийг ойлгоорой.

НУМ

Өөрийнхөө хэн болохыг, өөрт байгаа давуу тал болон эмзэг цэгийг, басхүү хүсэл зорилгоо ойлгож мэдсэн долоо хоног байх болно. Хамгийн дээд түвшинд анхаарал тавих ёстой зүйл чинь юу болохыг ойлгож, ирэх зургаан сарын хугацаанд ажил хэрэг болгох хэрэгтэй. Од эрхэс танд туслах болно.

МАТАР

Боломж завшаан нээгдсэн гайхалтай өдрүүд таныг хүлээж байна. Өсч дэвжих, шат ахих боломж бүрийг алдалгүй шүүрч аваарай. Яг юуны төлөө зорьж байгаагаа өөрөө эхлээд сайтар бод. Дараа нь түүндээ тэмүүл. Ямартай ч амжилт таныг ямагт дагах болно. Долоо хоногийн сүүлээр хайр дурлал ба санхүүгийн тал дээр таатай байдал үүснэ.

ХУМХ

Нөхөрлөлийн үнэ цэнэ, эрч хүчийг мэдрэх болно. Бие даан давж чадаагүй таагүй үр дагаврыг та найз нөхдийн тусламжтайгаар хялбархан ард нь гарч чадна. Аливаа асуудалд өөдрөг сэтгэлээр хандаж, бэрхшээлийн эсрэг сөрөх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр хувь хүний хувьд хүрч болох сайн сайхан, сэтгэл санааны халдашгүй байдлыг мэдрэх болно.

ЗАГАС

Насан туршдаа бодож, мөрөөдөж ирсэн хүсэл чинь биелэх цаг иржээ. Урсгал сөрөн сэлж байгаа мэт таныг шалгасан, сорьсон цаг хугацаа ард хоцорч, та амжилт бүтээл арвин, сэргэлэн цовоо нэгэн байх болно. Долоо хоногийн сүүлээр найз нөхдийн тусламж, дэмжлэг нийгмийн болон мэргэжлийн талбарт танд ихээхэн нэмэр болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 13 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 13 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 16 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр