ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ БАНКИНД БАЙРШУУЛЖ, ХҮҮГ НЬ АВДАГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ


ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ БАНКИНД БАЙРШУУЛЖ, ХҮҮГ НЬ АВДАГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хөгжлийн санхүүжилтийн газар, Төрийн сангийн газарт төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдтэй холбоотой асуудлаар чиглэл өгсөн байна. Үүнд "Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.10, 38 дугаар зүйлийн 38.1.5 дах заалтыг тус тус үндэслэн санхүү, мөнгөн хөрөнгөийн удирдлага, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур байршиж байгаа төсөвт байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн дансыг Төрийн сангийн нэгдсэн дансанд хамруулах ажлын хүрээнд Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11ний өдрийн "Төрийн сангийн нэгдсэн дансанд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн дансыг шилжүүлэх тухай" 357 дугаар тушаал батлагдлаа. Үүнтэй холбогдуулан яамдын Санхүүгийн асуудал хариуцсан хэлтэс, нэгжүүд болон төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

Нэгдүгээрт, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн арилжааны банкин дахь төгрөгийн тусгай болон дэд дансанд байршиж байгаа мөнгөн хөрөнгийг хавсралтад дурдсан Төрийн сангийн дансанд 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор шилжүүлэх

Хоёрдугаарт, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн банкинд дахь дансыг хаах арга хэмжээг авч, санхүүжүүлэгч байгууллагад мэдэгдэх

Гуравдугаарт, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хавсралтаар заасан төрийн сангийн дансаар холбогдох яамдын Төрийн сангийн нэгж дээр төслүүдийн төлбөр тооцоог гүйцэтгэж эхлэх"-ийг үүрэг болгосон байна.

Ингэснээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр Улсын төсвөөс санхүүжилт авсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай холбоотой асуудлуудад цэг тавих боломжтой юм. Учир нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан санхүүжилтээ зарим хэрэгжүүлэгч газрууд банкинд байршуулж хүүг нь авдаг гэх мэдээлэл багагүй гарч байсан учир ийнхүү уг асуудлуудыг цэгцлэх шийдвэрийг Сангийн сайдын зүгээс гаргаж энэ сарын 15-ны дотор шийдвэрлэх чиглэл өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18