БНХАУ МУ-ААС АДУУНЫ МАХНААС ӨӨР МАХ АВАХГҮЙ


ХЯТАД УЛСЫН ХИЛЭЭР МОНГОЛООС МАХ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЖЭЭ

БНХАУ зөвхөн манай улсаас мах экспортлохыг хориглосон шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Энэхүү шийдвэрийг манай улсад тархаад буй малын гоц халдварт шүлхий, мялзан өвчинтэй холбоотойгоор гарсан байна. Тус шийдвэрийг улмаас манай улсын махны худалдаа эрхлэгч нар малын махаа хилээр гаргаж чадахгүй хүндхэн байдалд хүрээд байгаа юм. Манай улсын хувьд энэ жил уул уурхай гэхээсээ илүүтэйгээр малын махыг гадаад орнууд руу гаргах экспортлох ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн хүнд үеэ давах бодлого барьж байгаа юм. Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" зорилтын хүрээнд мах, сүүний анхдугаар аян өрнүүлээд байна. 2017 оны хоёрдугаар хагаст буюу мал бэлтгэлийн үеэр махны экспортын хэмжээг мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улс оронтой байгуулсан гэрээний дагуу урьдчилан тооцоход дунджаар 30 сая ам.доллар болж байна. Дээрх тооцоог үндэслэн 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход нийт 15 000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортлож, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо гаргажээ. БНХАУ руу ямар учраас мах экспортлох боломжгүй байгаа талаар ХХААХҮЯ-наас тодруулахад "Зөвхөн Хятад руу адууны махаас бусад малын мах хилээр экспортлохыг хориглосон нь үнэн. Энэ шийдвэрийг өнгөрсөн жил манай улсад мялзан, шүлхий өвчин гарсантай холбогдуулан гаргасан. Одоогоор манай улсын мал эмнэлэг үржлийн газраас зөвшөөрөл хүссэн албан бичиг илгээсэн. Албан бичгийн хариу энэ долоо хоногт ирэх байсан хэдий ч одоогоор ирээгүй байгаа. Хуулийн хугацаагаар хориглосон энэхүү шийдвэр зургаан сар хүчин төгөлдөр үйлчилдэг. Уг хугацаанаас өмнө махаа экспортлох хүсэлтээ яаравчлан шийдэхээр ажиллаж байна гэв. Одоогоор зөвхөн адууны мах зөвшөөрлийн дагуу гарч байгаа. Бусад малын мах гарахгүй байна. Нийтдээ 18 мянган тонн адууны мах Хятад, Орос хоёр улс руу гарсан байна. Энэхүү хориглох шийдвэр өнгөрсөн жилийн арван сараас эхлэн хориглосон. Учир нь манай улсын баруун аймгуудад мялзан өвчин гараад бүрэн хориглосон байгаа. Энэ хориглох шийдвэр зөвхөн Хятад улсад үйлчилж байгаа. Харин Орос, Иран улс руу бүх малын мах гарч байгаа.Учир нь хүйтний улирал эхэлж монголчууд махаа нөөцлөн, идэшний мах бэлтгэх үетэй давхацсан. Мөн орон нутгуудаар мал тооллого ид явагдаж байгаатай холбоотой малчид малаа зарахаар хот руу оруулж ирэх урсгал зогсонги байдалд оржээ. Жижиглэнгээр мах худалдаалдаг худалдаачид өглөө бүр зах дээр очиход махгүй байдаг тухай хэлж байгаа юм. Идэшний үед иргэд өөрсдөө хөдөөнөөс малчдаас махаа шууд бүтнээр нь худалдан авдаг гэв. Ийнхүү махны хомсдол үүссэн нь эргээд махны үнийг хөөрөгджээ. Одоогоор худалдааны захуудад үхрийн мах 6000-6500 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин бүтнээр нь 4500-аас дээш ханштай байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18