“PEPPA PIG” ХҮҮХЭЛДЭЙН КИНО ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ


Их Британийн сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролд зориулсан "Peppa Pig" анимэйшн нь дэлхийн 180 оронд цацагдаж, дөрвөн удаа кино наадмаас шагнал хүртсэн алдартай бүтээл юм. Уг хүүхэлдэйн кино нь хүүхдүүдэд зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөвлөмжийг хүргэж, үзэгчдийн талархал хүлээжээ.


Гэтэл тус хүүхэлдэйн киноны эмчийн дүр болох Браун баавгайн үйлдлүүд бодит байдлаас тэс зөрүүтэй болохыг доктор Кэтрин Белл шүүмжилж байна. Жишээлбэл, гурван настай торойн нүүрэн дээр юм туурахад Браун баавгай гэрт нь шууд хүрч ирээд хурдан эдгээхийн тулд өндөр тунгаар эм бичиж өгч буй нь буруу үйлдэл ажээ.

Браун баавгай хүүхдүүдийг ханиад хүрэх төдийд гэрт нь очиж эмчилдэг. Гэтэл бодит амьдрал дээр тийм шаардлага байхгүй. Тиймээс хүүхэлдэйг үзсэн хүмүүс эмнэлгийн байгууллагаас хэтэрхий их хүлээлттэй үлдэж байна гэжээ.

Үүнээс гадна Пеппа торой дүү Жеоржид "Чи жаахан болохоор үүнийг хийж чадахгүй" гэж байнга хэлж, хамт тоглохоос зугтаж буй нь хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлж байгаа ажээ. Мөн хүүхдүүд Жеорж, Пеппа нарыг дууриан байнга шоколадтай бялуу нэхэж, худлаа уйлдаг гэж эцэг эхчүүд шүүмжилсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр