-МОНЦЕМЕНТ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ТӨЛӨЛТҮҮДЭЭ ХИЙЖ БАЙНА-



Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат: - "Монцемент" төсөл 65 сая ам.долларын зээл аваад, өнөөдрийн байдлаар хугацаанаас нь өмнө төлөлтүүдээ хийгээд явж байна.

"Монцемент"төсөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу Чингис бондын хөрөнгөөс зарцуулсан цөөхөн төслүүдийн нэг юм. Тухайн үед ҮАБЗ-өөс нэг доллар цаанаа дахин 2-3 доллар авчрах тийм төслүүдийг санхүүжүүлэх тухай чиглэ лөгсөн. Өөрөөр хэлбэл төслийн 20-30 хувьд л бондын мөнгийг оруулах, үлдсэнийг нь төсөл санаачлагч, мөн гадаадын банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх гэсэн чиглэл өгсөн. Яг энэ чиглэлийн дагуу төслөө амжилттай хэрэгжүүлсэн компани бол "Монполимет"-ийн Монцемент төсөл байна.

Үндэсний үйлдвэрлэгч "Монполимет" ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамтарсан хөрөнгө оруулалттай "Монцемент Билдинг Материалс" ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн хэрэглэгчдэд европ стандарт хангасан шинэлэг бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлсээр байна. Улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ зориулж ,хүндрэл бэрхшээлийн ард хөлс дуслуулан гарч явахад хэвлэл мэдээллээр элдэв гүтгэлэг тарааж байгаа нь компанийн нэр хүндийг гутаахаас илүүтэй хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын итгэл найдварыг сэвтүүлэх муу талтай.

Харин 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан дахин боловсруулалт хийж 5 мвт эрчим хүч гаргадаг, усыг цэвэршүүлэн хөргөлтийн системд ашигладаг зэрэг шинэ эко технологиудыг нэвтрүүлсэн "Монцемент" төсөл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эко үйлдвэрийг бий болгоод байгаа нь Монголчууд та бидний бахархалт үйл явдал юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18