УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАГСАД ХАМГИЙН ИХ, УРЛАГИЙНХАН ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 71.6 мянган төгрөгөөр өссөн байна.

Энэ оны III улирлын дундаж цалингийн мэдээллийг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг танилцуулсан юм.

Тэрбээр "Нийт ажиллагчдын 36 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 3 дугаар улиралд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606.3 мянган ажиллагчид хамрагджээ.

Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.2 мянгаар буурч, ажиллагчид буюу даатгуулагчид 11.3 мянгаар нэмэгдсэн.

Эдгээр ажиллагчдын 48.4 мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 34.9 мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 107.7 мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.6 мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 100.3 мянга нь 900.0-1,300.0 мянган төгрөгийн цалинтай, 25.4 мянга нь 1,300.0-1,500.0 мянган төгрөгийн цалинтай, 70.8 мянга нь 1,500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.0 мянгаар,1,300.0-1,500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.6 мянгаар, 1,500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.8 мянгаар нэмэгдсэн байна.

Харин 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.2 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 1100.0-1,300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар буурсан байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна.

Мөн ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 12 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 521.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18