ХЯТАДЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ


Эдүгээ БНХАУ нийт эрчим хүчний хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг нүүрснээс гарган авч байна. Тус улсын нүүрсний олборлолт жилд дунджаар 190 сая тонноор нэмэгдэж байгаа гэсэн баримт бий. Гэвч нүүрсний хэт өндөр хэрэглээ нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулахад шууд нөлөөлдөг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар Хятадад агаарын бохирдлын шууд нөлөөгөөр 1 сая гаруй хүн амиа алджээ.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа юм. Тиймээс нүүрсний хэрэглээг халж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж, нараар ажилладаг станцуудыг ээлж дараалан байгуулж байна. Тухайлбал, Шар мөрний эрэгт 30 км квадрат талбайтай дэлхийн хамгийн том нарны станц барих төслийг эхлүүлжээ. Саяхан Хайнаньд мөн томоохон нарны ферм нээлтээ хийсэн юм.Ийнхүү Хятадын сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн огцом тэлэлт дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар тус улсын нарны эрчим хүчний станцуудын хүчин чадал 34 гига ваттаар нэмэгдсэн нь АНУ-ынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн 2017 оны эхний хагас жилийн байдлаар 8 гигибатт чадалтай өөр нэг станц ашиглалтад оруулжээ. Ингэснээр дэлхийн нийт нарны эрчим хүчний тэн хагасыг манай урд хөрш үйлдвэрлэж байна.

Хятадын Засгийн газар 13-р таван жилийн төлөвлөгөөнд 2020 он гэхэд нарны эрчим хүчний чадлыг110 гига ваттаар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Үүнд 2,5 триллион юань төсөвлөж, энэ салбарыг дагаад 13 сая ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцжээ. Ирээдүйд нийт эрчим хүчний хэрэглээний 86 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, утаагүй орон болох юм.

"Хятад бол хэтийн төлөвлөгөөний дагуу маш хурдацтай хөгжиж байгаа тогтолцоо. Тийм болохоор энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж магадгүй" гэж Стэнфордын их сургуулийн судлаач Жеффри Бол онцолжээ. Хэрэв энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл уур амьсгалын өөрчлөлтөд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй юм. 20 жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголтмөрөөдөл төдий байсан бол өнөөдөр биеллээ олж эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 3 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 3 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 20 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 21 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 22 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 22 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 23 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр