Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ

Admin
1 цагийн өмнө

Одоогоос дөрвөн сарын өмнө Засгийн газар солигдож, эрчим хүчний салбарыг ХҮН намд "хариуцуулж", УИХ-ын гишүүн Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилсон байдаг. Эрчим хүчээ гадны улсаас импортоор авдаг манай улсын хувьд "галтай" салбаруудын нэг гэж хэлж болно. Б.Найдалааг сайдын суудлаа аваад удаагүй байхад эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлаж, мэргэжлийн удирдлага хэрэгтэй байгаагаа болон ажилчдын цалинг нэмэхийг шаардаж жагсаж байв. 

Удалгүй сайдтайгаа ойлголцсон хэмээн мэдэгдэж, акцаа зогсоосон байдаг. Энэ асуудал ид яригдаж байх цаг үед хуралдсан УИХ-ын байнгын хорооны хурлын үеэр зарим УИХ-ын гишүүд "ХҮН намын авсан салбар бүхэн "нүх" болж байна. Салбартаа томилгоо хийж хүн халж, сэлгэж байхаар ажлаа хий" хэмээн эрчим хүчний сайдыг ширүүхэн шүүмжилж байлаа. Гэсэн ч хэл ам дагуулсан томилгоо үргэлжилсээр байна. Тодруулбал, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

 Төрийн албаны хуулиараа сонгон шалгаруулалтаа хийх нь зөв ч тус сонгон шалгаруулалтын тавигдах шаардлага өөрчлөгдсөн нь анхаарал татаж байна. Бусад цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын албан тушаалд тавих шаардлагад эрчим хүчний инженер мэргэжилтэй эсвэл санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх зэрэг 8-9 шалгуур тавьсан байгааг дараах баримтаас харж болно. 


Харин Багануурын цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд инженер эсвэл эдийн засагч мэргэжилтэй, удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх зэрэг харьцангуй ерөнхий шаардлага тавигдсан байна.


Эх сурвалжийн мэдээлж буйгаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХКийн гүйцэтгэх захирлаар Багануур дүүргийн ХҮН намын хорооны дарга Д.Гантулгыг томилохоор тохирсон гэх мэдээлэл байгаа юм. 

Ийнхүү намынхаа гишүүнийг төрийн өмчит цахилгаан түгээх сүлжээний дарга болгохоор тавигдах шаардлагыг намсгасан гэж хардаж болохоор байгаа юм. Угтаа бол Эрчим хүчний салбар бол мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүс удирдах албан тушаалд ажиллаж байж улсын тулгамдсан асуудал шийдэгдэх учиртай. Гэтэл танил талаараа найзан дундаа сонгон шалгаруулалт нэртэйгээр Төрийн өмчит компаниудад эзэн суух асуудал гарсаар буй нь харамсалтай.

 Ерөнхий сайд Н.Учрал саяхан төрийн өмчит компаниудыг цэгцэлж, мэргэжлийн бус удирдлагын асуудлыг шийдвэрлэнэ хэмээн ярьж байв. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүн эрчим хүчний салбарт удирдлагаар ажиллах ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж буй. Харин эрхэм сайдад Засгийн газрынх нь бодлого намынх нь эрх ашгийн араас эрэмблэгдэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал та мэдэж байгаа юу. 


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 9 минутын өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 13 минутын өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 30 минутын өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 1 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 4 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 4 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 5 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 5 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 5 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 22 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр