Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ

O.Аззаяа
2026/07/31

ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 30 /Kyodo/. Энэ долоо хоногийн эхээр Японы баруун өмнөд нутагт болсон газар хөдлөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн тоо 28-д хүрч өсжээ.

Пүрэв гаргийн өглөөний байдлаар нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд 10 мянга гаруй хүн байрлаж байна.  Кумамото мужийн захиргаанаас мэдээлснээр, 23 мянга орчим айл өрхийн цахилгаан тасарч, 75 мянга орчим айл өрхийн усан хангамж доголджээ.

Сануулан дурдахад, 28-ны өдөр Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний дараа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 100 гаруй удаа болсон бөгөөд дахин газар хөдлөхөөс болгоомжилсон хүмүүс автомашиндаа хоножээ.

Ойрын өдрүүдэд тус мужид +39 хэм хүртэл халах төлөвтэй байгаа нь эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан наранд цохиулахаас сэргийлэхийн тулд зохих заавруудыг дагаж мөрдөхийг аврагчид болон иргэдэд мужийн захиргаа уриаллаа.    

Номхон далай дахь “галт цагираг” дээр орших Япон улс бол газар хөдлөлтөд  хамгийн ихээр өртдөг орнуудын нэг юм. Энд таван минут тутамд наад зах нь нэг удаа газар хөдлөлт болдог бөгөөд дэлхий дээр болж буй 6 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтүүдийн 20 орчим хувь нь Японд болдог байна.

Эх сурвалж:Монцамэ агентлаг 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18