ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ

O.Аззаяа
2026/07/31

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Боловсролын сайдын чиглэл, мөн Хэнтий аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээний хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн дүрэмт хувцсыг #аймагтаа_үйлдвэрлэж эхэллээ.

Энэхүү ажлыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, "Эвийн зангилаа" оёдлын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сурагч бүрийг чанарын шаардлага хангасан, стандартын дагуу үйлдвэрлэсэн, биед эвтэйхэн, эдэлгээ сайтай дүрэмт хувцсаар хангах зорилготой юм.

2026–2027 оны хичээлийн жилд Хэнтий аймгийн хэмжээнд нийт 1700 хүүхэд 1 дүгээр ангид элсэн суралцах бөгөөд эдгээр сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэн нийлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ажил нь эхний ээлжид зөвхөн 1 дүгээр ангид шинээр элсэн суралцаж буй сурагчдад хамаарах бөгөөд цаашид хэрэгжилтийн үр дүн, боломжийг харгалзан үе шаттайгаар өргөжүүлэхээр зорьж байна

Дүрэмт хувцсыг орон нутагтаа үйлдвэрлэж эхэлснээр хүүхдүүд чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангагдахаас гадна аймагтаа үйл ажиллагаа явуулж буй оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих чухал ач холбогдолтой юм. Ингэснээр ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэлийн ур чадварыг хөгжүүлэх, мөн эдийн засгийн эргэлтийг орон нутагтаа үлдээх бодлогын томоохон алхам болж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг орон нутагтаа үйлдвэрлэсэн дүрэмт хувцасыг сонгон авч, Хэнтий аймагтаа үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчид, оёдолчдоо дэмжихийг уриалж байна.

Энэхүү дүрэмт хувцас нь 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах бөгөөд үнийн хувьд: Эрэгтэй-45,000 төгрөг, Эмэгтэй- 76,000 төгрөгөөр худалдаалагдах юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18