ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАМТ ХИЙЖ БОЛОХ ШИНЭ ЖИЛИЙН ЧИМЭГЛЭЛҮҮД


Шинэ жил гэдэг хүүхэд бүрийн хамгийн дуртай баяр байдаг. Тиймээс тэдэндээ сайхан дурсамж үлдээхийн тулд өөрийн гараар чимэглэл хийгээрэй. 30 минутын дотор хийж болох санаануудыг хүргэж байна. Өөрт болон хүүхэддээ таалагдсан тоглоомыг сонгоод хамтдаа хийгээрэй.

Бөмбөлөг

Өнгө өнгийн бөмбөлөг ашиглан хийнэ. Танд 25 ширхэг өөр өөр өнгийн бөмбөлөг болон төмөр өлгүүр хэрэгтэй. Өлгүүрээ ороосон хэсгээр нь салгаж, дугуй хэлбэртэй болгох бөгөөд өнгө өнгөөр эллжлэн хэлхэнэ. Зааврыг зурган дээрээс харна уу




Ширээний бүтээлэг

Гэр бүлийн гишүүн бүр өөрийн дуртай цасан ширхэгээ хийгээд хооронд нь холбож ийм гоё ширээний бүтээлэг хийж болох юм шүү.

Олон өнгийн малгай

Энэхүү бяцхан малгайн тоглоомыг гацууртаа өлгөж, ханаа чимэглэж, утасны зүүлт ч болгож болох юм шүү. Хийхэд тун хялбархан. Танд олон өнгийн нэхмэл утас, 00 цаасны гол /өөр адил төстэй зүйл байж болно/, хайч хэрэгтэй. 00 цаасаа тохирох хэмжээгээр хайчлаад хүссэн өнгийн утсаар битүү уях бөгөөд сагсгар хэсгийг нь уяад, цацаг хийх хэмжээгээ аваад хайчилна. Ингээд бэлэн боллоо.

Видео зааврыг https://www.facebook.com/5min.crafts/videos/832637... эндээс үзнэ үү




Гэрэлт хот

Гэрэл гэдэг сайхан орчныг бүрдүүлэх хамгийн чухал зүйлийн нэг. Танд шил, наалт /хуулга/ , лаа, бага зэрэг нунтаг саа хэрэгтэй. Ямар ч өнгийн хуулга байж болно. Өөрийн дуртай дүрсээ зурж , хайлчилна. Ой мод, амьтан, өвлийн гэх мэт. Энэхүү зураг дээр хот, байшин дүрсэлсэн байна. Шилэн дээрээ тойруулан наана. Хүсвэл багахан сааг цасан ширхгэ мэт шилний амсар хэсгээр чимж болно. Одоо лаагаа дотор нь хийгээд шинэ жилийн гоёмсог лаа бэлэн боллоо.



Фото зурагтай бөмбөлөг

Дурсамж болон үлдэж буй хамгийн сайхан агшинаа шилэн бөмбөлөгт хийн гацуур модоо чимж болох юм шүү. Танд шилэн бөмбөлөг , чимэглэх өнгийн цаас, давс, гэрэл зураг хэрэгтэй.

Гэрлэн чимэглэл

Хамгийн энгийн хийгээд гоёмсог гоёл юм. Шилэн саван дотор боргоцой, гацуур, бөмбөлөг хийгээд гэрлээр чимээд бэлэн боллоо.


Баярын лаа

Лааны гэрэл сайхан орчин бүрдүүлэхэд хамгийн хэрэгтэй зүйл. Баярын ширээгээ болон найз нөхөдөө ирэх үед гэрээ ингэж чимж болно. Шилэн саван дотор ус хийгээд боргоцой, мод, гацуур, улбар шар өнгийн зүсмэлүүд, жимс, навч зэргийг ашиглан хийнэ. Лаагаа дээр нь хөвүүлнэ.


Цасан өвгөн

Энэ чимэглэл олон хүүхдэд таалагдана гэж бодож байна. Хаалга болон хөргөгчөө ингэж чимж болох бөгөөд хуулга /наалддаг цаас/ ашиглан хамар, нүд, ороолт хайчлан наагаарай.

Цонхон дээрх цасан ширхэг

Цонхоо цасан ширхэгээр чимэглэхийг хүсвэл энэ аргыг хэрэглээрэй. Эхлээд өөрийн дуртай цасан ширхэгийн зургыг хэвлэн гаргана. Дээр нь хорны цаас тавиад цавууны буугаар дүрсний дагуу зурна. Хатсаны дараа хуулан аваад цонхон дээрээ наагаарай.

Чихэрнээс ургасан гацуур

Кардон, наалт, өнгийн цаас ашиглан эдгээр гацуурыг хийгээд чихрэнд хатгаж тавиарай. Хүүхдүүдийн баярын ширээг засахдаа ашиглавал сонирхолтой байх болно.

Орогами од

Өнгө өнгийн гоёмсог цаас ашиглан од хийж гацуур болон гэрээ чимж болох юм. Хүүхдүүд ч цаас нугалахдаа дуртай байна гэж бодож байна. Хэрхэн нугалыг зургаас хараарай.

Халбага

Халбага болон модон халбага дээр зураг зураад гацуур болон гэрээ чимж болох юм.


Оймсон хүн

Хэрэггүй болсон цагаан оймсоо ашиглан энэхүү хөөрхөн өвгөнг хийж болно. Оймсо хайчилна. Дотор талаас нь уяад цагаан будаа хийгээд гэдэс хэсгийг нь хийнэ. Гэдсийг нь цүдийлгэн амсарыг нь уях бөгөөд дахин цагаан будаа хийж толгой нь бэлэн болно. Орой хэсгийг мөн уяна. Одоо энгэрт нь товч хадаж, нүд хамрыг нь жижиг шүрээр хийгээрэй. Даавууны өөдөс ашиглан ороолт малгайны чимэглэл хийж болно.


Шатсан муу гэрлийн чийдэнгээ хаях хэрэггүй. Будаж тоглоом хийх нь хүүхдүүдэд таалагдах болно. Мөн гар хийцийн өвгөн, буга, цасан өвгөн, оцон шувуугаар гацуураа чимнэ. Мөн зүүн дээд талын зураг шиг ноосон эдлэлээр чимж болох юм шүү. Танд чийдэн, будаг, /хумсны будаг мөн ашиглаж болно./ цавуу, нунтаг гял цял саа, товч, тууз, гогцоо, саа хэрэгтэй.

Дурсамж, хүсэл мөрөөдлөөр дүүрэн бөмбөлөг

Шилэн бөмбөлөг ашиглан энэ жилийн хамгийн сайхан зүйлээ санагдуулам зүйлийг хийж болно. Жишээ нь та хүүхэдтэй болсон бол түүнтэй холбоотой зүйлийг хийж өлгөнө. Жил бүр таныг сайхан дурсамжийг санагдуулах болно шүү дээ. Хүссэн орноороо аяласан бол дурсгалын зүйлээ хийж болно. Мөн хийхийг хүсэж байгаа зүйлээ хийгээд ирэх жилд биелээсэй хэмээн шивнээрэй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 12 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 12 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 14 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 15 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 15 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 15 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 16 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 17 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 18 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 20 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр