МОНГОЛ ЗАЛУУС ХЯТАД ИРГЭНИЙ АМИНД ХҮРЧЭЭ


Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хэрэгт дөрвөн хүн холбогдсон байна.

Гурав хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 4-нд гарсан хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж мэдээллээ.

Гэмт этгээдүүдийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажиллагаа явуулан баривчилжээ. Хятад иргэний аминд хүрсэн этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн Дорнод аймгийн харьяат Ч, Т, П, Т гэх залуус аж.

Талийгаач В.Л гэгч нь Дорнод аймагт хувиараа бизнес эрхэлдэг байжээ. Гэмт этгээдүүд нь 43 настай талийгаачийг эхлээд хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдэж амь насанд нь хүрчээ. Дараа нь орчуулагч 31 настай хятад эмэгтэйг Г.Д гэгчийг хүчирхийлсэн байжээ.

Хүний аминд хүрсэн монгол дөрвөн залууг Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэн барьцаалж бусдыг хөнөөсөн гэж буруутган хэргийг цагдаагийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 20 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 20 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 22 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22