ШИНЭ ОНЫ ӨМНӨ ЦАХИМ ХАЛДЛАГА БОЛЖ МАГАДГҮЙГ АНХААРУУЛАВ


Компьютерийн Cobalt Strike вирус идэвх сүүлийн үед буурсан нь вирусын сайжруулсан хувилбарыг бэлдэж, шинэ оны өмнөхөн санхүүгийн байгууллагууд руу дайрч магадгүй хэмээн ОХУ-ын Төв банк анхаарууллаа. ОХУ-ын Төв банкны Аюулгүй байдал, мэдээллийн хамгааллын албаны орлогч дарга Артем Сычев "Российская газета'" сонинд өгсөн ярилцлагадаа ингэж анхааруулсан байна.

"Сүүлийн үед нөхцөл байдал их сонирхолтой байна. Нэг хэсэг долоо хоногт 2-3 удаа Cobalt Strike вирусыг ихээр түгээж байсан. Харин сүүлийн үед идэвх нь буурлаа. Гэхдээ үүнд тайвшрах хэрэггүй. Харин ч эсрэгээр яагаад нам жим байна гэдгийг бодох хэрэгтэй. Миний бодлоор вирусын сайжруулсан хувилбарыг боловсруулж байгаа. Тэгээд оны сүүл рүү төлбөр, гүйлгээ идэвхжих үед дайралт хийхээр бэлдэж байгаа байх гэж таамаглаж байна" хэмээн Артем Сычев хэлжээ.

Цахим халдлага зөвхөн банк, санхүүгийн байгууллага биш эдгээр байгууллагатай хамтрагч түншүүд рүү бас чиглэж байгаа учраас томоохон компаниуд Захирлуудын зөвлөлдөө цахим аюулгүй байдлын мэргэжлийн хүнийг оруулах хэрэгтэй хэмээн тэр зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18