АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАТВАРЫГ НЭГ ХУВЬ БОЛГОХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА


2007 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг эдийн засгийн хөгжил, улс орны байдлаас шалтгаалж зайлшгүй өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 51,917 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 719,172 хүн энэ салбарт ажиллаж байна. Нийт ажиллах хүчний 57%-ийг жижиг дунд үйлдвэрийн салбар эзэлдэг бөгөөд ДНБ-ний 17,8%, экспортын бүтээгдэхүүний 2,3%-ийг үйлдвэрлэж байна. 2017 онд 154 аж ахуй нэгжид 49,8 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ирэх оны улсын нийт 62 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн байна.

Жижиг, дунд үйлдвэрүүд нь борлуулалт болон ашгийн хувьд том компаниудтай харьцуулахад бага хэдий ч илүү олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар нь хангадаг. Дээр нь сангаар олгосон зээлийн эргэн төлөлт маш сайн, одоогийн байдлаар 98 хувьтай байгаа юм.Иргэдээ хоолтой, ундтай, ажилтай, орлоготой байлгах ХХААХҮ-ийн салбарын хувьд "жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид"-ийг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд хэлсэн үгэндээ онцолсон.

Эхний ээлжид энэ салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн баталгаажуулж, зээл олгох сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн төлдөг 10 хувийн татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Хуулийн хүрээнд дээрх асуудлыг шийдэж чадвал олон мянган иргэдийн ажлын байрыг хадгалахаас гадна нэмж ажлын байрыг шинээр бий болгох нөхцөл бүрдэнэ. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн, тэднийг дэмжих төрийн зөв бодлого гэж харж байна хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.

Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэнэ. Бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломжтой. Улмаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо нэмэгдэнэ. Цаашлаад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэх боломжтой. Ингэснээр татвар төлөгчдийн тоо, ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн хөгжилд дэвшил гарч, улсын төсөвт тодорхой хэмжээний өсөлт гарах эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 12 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25