СХЗГ-ЫН ДАРГА Г.ГАНТӨМӨРИЙГ ШАЛГАЖ БАЙНА


Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Стандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-ын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамтаар шалгаж эхэлжээ.

Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг. Түүнийгээ албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр шахаж хувьдаа ашиг олдог тухай гомдол АТГ-т өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ирсэн байна.

Монгол Улсын стандартын тухай "Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага", "Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар" гэсэн дээрх хоёр номыг 2016 нийт 300 ширхгийг хэвлэжээ. Хэвлэлтийн зардлаа Европын холбооноос СХЗГ-т хэрэгжүүлж байсан төслөөс гаргуулсныг эх сурвалж мэдээлэв. Ингээд гадны хөрөнгө оруулалтаас мөнгө гаргуулж хэвлүүлсэн хоёр номоо итгэмжлэгдэхээр хөөцөлдөн яваа төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр борлуулдаг гэнэ. Гэхдээ энэхүү номоо зарж олсон мөнгө нь СХЗГ-ын төсөвт биш хэдхэн тооны удирдлагын халаасанд ордог тухай эх сурвалж хэлэв. Одоо ч энэхүү 'шахааны' гэх бизнес зогсоогүй, үргэлжилж буй аж. Тиймээс АТГ СХЗГ-т ажилладаг иргэнээс ирсэн гомдлын дагуу Г.Гантөмөр болоод нэр нь холбогдсон хоёр ч газрын даргыг шалгаж эхэлсэн байна.

Харин дээрх мэдээллийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр гүтгэлэг гэж тайлбарлав. Тэрбээр "Зарим нэгэн хүн ажлын хариуцлага алдсан. Тэр хариуцлага алдсан хүнийг төрийн албаны хуулийн дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлээд, хариуцлага алдлаа гээд ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл ийм үндэслэлгүй гомдол гаргаад байна. Тэрийг хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулж байгаа. СХЗГ-ын үйл ажиллагаа төрийн албаныхаа хуулийн дагуу явдаг" гэсэн юм.

Түүний хэлснээр, төрийн болон хувийн хэвшлүүд итгэмжлэгдэх буюу стандартын тохирлыг гэрчилгээ авбал олон давуу талтай аж. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын чадавх, тэдэнд итгэх итгэл нэмэгддэг гэнэ. Мөн өөрийн бизнесийг дэмжиж стандартын гэрчилгээтэй болсноор гадаад худалдаа хийхэд илүү давуу тал болдог ажээ.

Аж ахуйн нэгж, компаниуд менежментийн ISO 9000 стандартыг хэрэгжүүлсэн байх юм бол үнэхээр чанарын удирдлагыг өндөр түвшинд хийсэн хяналт сайтай байгууллага гэж олон улсад үнэлэгддэг байна. Дэлхийн хэмжээнд 6200 гаруй стандарт бийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хэллээ. Монгол Улсын онцлог нь эхлээд хүнс дараа нь барилга, хөнгөн үйлдвэр гээд бусад үйлчилгээ нь заавал стандарттай байхыг шаарддаг гэв. Энэ шаардлагын дагуу салбар тус бүрээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд стандарт авдаг болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 20 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 20 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 22 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22