ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛ ,САНХҮҮЖИЛТИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ


Хөгжлийн банк зээл, санхүүжилтийн хүсэлтийг цахимаар хүлээн авах систем нэвтрүүлжээ. Энэ нь Монголын санхүүгийн зах зээлд нэгэн шинэ эхлэл юм.

Хөгжлийн банк нь олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудын туршлагыг нэвтрүүлэх, зээл хүсэгч бизнес эрхлэгч, харилцагчдад хүнд суртал учруулалгүй түргэн шуурхай үйлчлэх зорилгоор зээл санхүүжилтийн хүсэлтийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа юм. Нэг үгээр Хөгжлийн банкнаас санхүүжилт авах шаардлагатай ААН, байгууллагууд зээл санхүүжилтийн хүсэлтийг цахимаар дамжуулан хаанаас ч, хэдийд ч илгээх боломжтой юм.

Энэ талаар Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат "Шинэ удирдлагын баг илүү нээлттэй, ил тод хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа. Хөгжлийн банкны зорилго, чиглэлийн хувьд нэг талаас банкныхаа үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах, хэрэглэгч талдаа илүү боломжийг олгох, харилцагчийнхаа цагийг хэмнэсэн шийдлийг бий болгох болон үйл ажиллагаагаа хөнгөвчлөх гэдэг талаас илүү анхаарч байгаа" хэмээн тодотгосон юм.

Өнөөдөр Монголын арилжааны банкууд нягтлан бодох бүртгэлийн Grape програмыг ашиглаж өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж байгаа. Сгаре City компани нь өөрийн шинэ бүтээгдэхүүн болох NES програмыг хэрэглэгчиддээ санал болгож эхэлсэн бөгөөд одоогоор манай томоохон банкуудад нэвтрүүлж эхлээд байна. Хөгжлийн банк ч энэхүү NES програмыг нэвтрүүлэх, түүний нэгэн модуль болох "Зээлийн хүсэлт, судалгааны LOS систем"-ийг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм.

Уг системийг нэвтрүүлснээр тухайн банкнаас зээл авах гэж буй харилцагчийн зээлийн хүсэлт болон зээлийн материал хүлээн авах үйл ажиллагаа бүхэлдээ хүний оролцоогүй болох юм. Тухайлбал, зээлийн хүсэлтийг илгээх болон материал бүрдлийн бүртгэлийг хөтлөх, харилцагч зээлийн судалгаа шинжилгээний явц ямар түвшинд хэдэн хувьтай явж буйтай танилцах, банкны холбогдох ажилтан болон удирдлагуудад банкинд хичнээн зээлийн хүсэлт ирсэн, хүсэлт тус бүрийн судалгааны явц хэр шатандаа явж байгаа талаарх мэдээлэлтэй цахимаар танилцаж, судалгаа шинжилгээний явцыг хянах, түргэтгэх боломжийг бий болгож, цахим мэдээллийн сан бүрдэх давуу талтай.

Энгийнээр тайлбарлавал зээлийн хүсэлт илгээх, зээл олгохтой холбоотой бүх асуудлыг систем бүртгэж, "шийднэ". Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хардлага сэрдлэг арилж, иргэд, аж ахуйн нэгжийн Хөгжлийн банкинд итгэх итгэл улам бүр нэмэгдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18