ӨНӨӨДРИЙН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 15 ЗҮЙЛ


12 дугаар сарын 5-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 339 дахь өдөр бөгөөд он дуусахад 26 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 17, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2444.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 370.00, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд залуучуудад БЗДХ, ХДХВ-ийн асуудлыг шийдвэрлэх арга замыг нээн илрүүлэх, бодлогын түвшинд хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийнэ.
  2. 11.00 цагт Ашигт малтмал газрын тосны 2 дугаар байранд /Драгоны ар талд, хуучнаар Газрын тосны газрын байранд/ Канад улсын Мерит, Сесмим төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж буй сургалтын танхимын нээлт болно. Нээлтэнд Канад Улсын элчин сайд болон холбогдох албаны хүмүүс оролцоно.
  3. Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой "Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр" сэдэвт сургалт 09.00 цагт Чингис хаан зочид буудлын "Хаан танхим"-д эхэлнэ.
  4. "Монгол Улс: Тогтвортой хөгжлийн зорилтууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал" үндэсний семинар 08.30 цагт Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд болно.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МАХН-ын удирдлагууд цаг үеийн байдлаар мэдээлэл хийнэ.
  6. 11.00 цагаас The Corporate Convention Centre-т Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аливаа гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс хүүхэд бүр өөрийгөө болон эргэн тойронд байх хүмүүсийг хамгаалж чадах мэдлэг мэдээлэлтэй байхад зориулж "Сурагчийн аюулгүй байдал" асуулт хариултын тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр бол олон улсын хөрс хамгаалах өдөр юм.
  2. 1909 оны энэ өдөр сүмогийн 33 дахь ёкозүна Мүсашияма Такэши мэндэлжээ.
  3. 1989 оны энэ өдөр Girls' Generation хамтлагын гишүүн Yuri (Kwon Yu-Ri) мэндэлжээ.
  4. 2013 онд Нелсон Мандела таалал төгсчээ. Тэрбээр Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч бөгөөд 1994–1999 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.
  5. 1977 онд Египет улс Сири, Ливи, Алжир, Ирак, Өмнөд Емэн улстай дипломат харилцаа тогтоожээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18