МАЛЧИД МАЛЫН ТЭЖЭЭЛИЙГ МАХААР СОЛИХ БОЛОН НООС,АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛЛЫН МӨНГӨНДӨӨ ДҮЙЦҮҮЛЭН АВАХ БОЛОМЖТОЙ


ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан "Шуурхай штаб" Булган, Өвөрхангай аймагт ажиллалаа.

Өвөрхангай аймаг нийт 28446 малчинтай, 2017 оны урьдчилсан дүнгээр нийт 5548,3 мянган мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 58.1 хувьтай бэлтгэсэн байна. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор аймгуудад нийт 4.5 тэрбум төгрөг олгосон. Үүнээс Өвөрхангай аймагт мал болон сумын тоонд харьцуулан 423.4 сая төгрөг олгосон юм.

"ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ" ӨВС ТЭЖЭЭЛИЙН АЯН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМААС ЭХЭЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2017-2018 оны өвөл, хаврын улиралд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор малын тэжээл импортлон малчид фермерүүдэд худалдан борлуулах "ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЪЯ" аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд импортоор авах малын тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилт 2017.12.04 - 2018.06.30 хооронд хүчин төгөлдөр байна.

Өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд өвс, тэжээлийн аяны нээлтийг зохион байгууллаа. Хуулийн хэрэгжилт энэ сарын 4-нөөс хэрэгжиж эхлэх ч аж ахуй нэгжүүд хугацаа алдахгүйн үүднээс өвс, тэжээлээ оруулж ирэн худалдаалж эхэлж байна.Уг аяны хүрээнд өнөөдөр Бүрд суманд 8 тонн малын тэжээлийг малчдад борлууллаа. Ингэхдээ 25 кг малын тэжээлийг 11,000 мянган төгрөгөөр малчдад худалдаалсан юм.Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хүчин төгөлдөр хэрэгжсэн тохиолдолд дээрх үнэ 9,300 төгрөг болон хямдарч, малчдад худалдаалах боломж бүрдэнэ. Энэ үеэр Бүрд сумын 10 малчин нэгдэж, ноосны урамшуулал авсан мөнгөөрөө 4 тонн малын тэжээл авч байлаа. Малчид, фермерүүд тухайн борлуулагч аж ахуйн нэгжүүдээс малын тэжээлийг бэлэн мөнгөөр, мал, махаар солих болон ноос, арьс ширний урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн худалдан авах боломжтойг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.

Мөн малчид, фермерүүд "Өвөл хаврыг өнтэй давъя" арга хэмжээний хүрээнд худалдаалж буй малын тэжээлээс худалдан авахад зориулсан зээл олгох боломжийн талаар зарим банкуудтай хамтран судалж, шийдэхээр ажиллаж байгаагаа салбарын сайд дуулгасан.

Өвс, тэжээл импортлон борлуулах ажлыг улсын хэмжээнд нийт 29 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа.12-р сарын дунд үеэс хэтрэхгүйгээр хуулийн хөнгөлөлт эдэлсэн аж ахуй нэгжүүд малчдын гарт хямд үнээр өвс тэжээлийг түгээх ажлыг эхлүүлэх чиглэлийг сайд Б.Батзориг өгөөд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18