ХАНИАД,ТОМУУГААР ӨВЧИЛСӨН БОЛ САРМИСНЫ УУРААР ХАМРАА УТААРАЙ


Сүүлийн үед томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан тус өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээнийг талаар зөвлөж байна.

Томуу төст өвчний үед:

1.Халуунтай үед хоолонд дургүй байдаг тул шингэн юм аль болох их уух нь хордлого тайлна. Гэхдээ хүйтэн юм ууж болохгүй. Аньс, чацаргана, нимбэгний жүүс, ханд, буцалсан аарц, байхуу цай, хярам зэргийг өдөрт 1-1.5 литр уулгана. Хоол хорихгүй, ердийн хоол өгнө.

2.Халуун бууртал хэвтрийн дэглэм сахиулна. Хэвтэх орчин, гэр нь чийглэг (60-80 хувь хүртэл), дулаан (23оС- ээс дээш), агаарын сэлгээ сайтай, боломжоороо зайтай, сэлүүхэн хэвтүүлэх нь чухал. Агаарын чийгжилийг аппаратын болон механик (саванд ус хийж тавих, нойтон даавуу орны толгойд нь тавих г.м.) аргуудаар үүсгэнэ.

Томуугийн эмчилгээ өвөрмөц ба өвөрмөц бус гэж байдаг.

Эмийн эмчилгээ буюу өвөрмөц эмчилгээ:

  • Биобэлдмэл: Өвөрмөц иммуноглобулин, эхсийн гаммаглобулин, лактоглобулин, полиглобулин
    •Химийн бэлдмэл: Интерферон, М2 уургийн саатуулуур (римантидин, амантидин), нейраминидазын саатуулуур (оселтамивир, занамивир).
    •Римантадин 100 мг х 3удаа, эхний 2 өдөр, 100мг х 2 удаа, 3-5 дахь өдөрт уулгах
    •Интерферон – 5 дуслаар өдөрт 5 удаа өвчний эхний 3 хоногт, хамарт дусааж хэрэглэнэ.
    •Оселтамивир, занамивир өвчний эхний 12-48 цаг дотор хэрэглэж чадвал томуугийн үргэлжлэх хугацааг 3 хүртэл хоногоор богиносогодог байна. Энэ эмчилгээг манайд өргөн хэрэглэх боломжгүй байдаг.

Эмгэг жамын эмчилгээ:

  • Тайвшруулах, харшлын эсрэг – хлорфенамин, фенобарбитал, кальци хлоридын уусмал г.м эмчийн заавраар уулгах
    •Витамины эмчилгээ –Витамин С –г том хүнд өдөрт 10г , хүүхдэд 5-8г хүртэл тунгаар 7-10 хоног уулгах, В,А,Е витамин агуулсан нэгдлүүд болон жимс, хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэх
    •Халуун бууруулах – /парацетамол бага хүүхдэд лаа хэлбэрээр хэрэглэх нь тохиромжтой/
    •Хамар гуурсан хоолойн амьсгалыг хөнгөрүүлэх- /хамрын судас нарийсгах, ксилометазолил, нафазолин, фенилэфрин эмчийн заавраар хамарт дусааж хэрэглэх/
    •Ханиалга намдаах- /кодтерпин, либексин, гич, содын утлага, термопсис, бромгексин, Гвайфенсин, декстрометрофан/ . Утлага эмчилгээг өдөрт 5 удаа 15-20 минутаар хийнэ
    •Хавсарсан үйлчилгээтэй эмийн бэлдмэлүүд / Колдрекс, Колдрекс найт, Колдрекс бронх, Контак/ өвчний эхний өдрүүдэд хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд 3-5 өдөр ууна.

Эмийн бус эмчилгээ нь:

  • Хүндрэлээс сэргийлж халуун бууртал 2-5 хоног хэвтрийн дэглэм сахих
    •Хордлого намжаахад шингэн сайн уулгахын зэрэгцээ хөлөргөх, цэгэн иллэг хийх зэрэг улалмжлалт эмчилгээнүүд
    •Хамар нармайд бүлээн жин тавина
    •Сүү ба ургамлын гаралтай хоолыг зонхилон хэрэглэнэ
    •Сонгино сармисны уураар хамар, залгиурыг утна

Томуу болон амьсгалын замын бусад халдвараар өвдсөн бол даарч болохгүй, энэ нь хүндрэл үүсэх гол шалтгаан болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18