ЭРТ БОСОХЫН АЧ ТУС


Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг

Үүнийг тайлбарлахад маш энгийн. 2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна. Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ.

Өглөө эрт босдог хүмүүс илүү их аз жаргалтай байдаг

Бид өглөө эрт босоод жаргалтай байгаа 15 минутаа юман чинээ боддоггүй. Гэтэл энэ 15 минут бүхэл насаараа аз жаргалтай байхад нөлөөлдөг гэнэ. 2 насны ангиллаар буюу 17-38 насны 435 хүнээс болон 59-79 насны 297 хүнээс судалгаа авахад энэ бүлгийн бүх хүмүүс өглөө бол тэр өдрийн хамгийн чухал цаг, өглөө яаж эхэлснээс тэр өдөр хамаардаг гэж хариулсан байна.

Эртэч хүмүүс гоё биетэй байдаг

Тайлбар мөн л энгийн. Эртэч хүн гэр бүлийнхээ бусад гишүүдийг босохоос өмнө, тэдний ажил, сургуулийн нэг өдөр эхлэхээс өмнө дасгал хийгээд амжчихдаг. Тиймээс ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс эртэч хүмүүс байдаг. Өглөөний дасгал нь сэтгэл санааны сайхан байдал болон бүхэл өдөржин эрч хүчтэй байхад тусалдаг.

Ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг

Өглөө эрт босдог хүмүүст аливаа зүйлийг амжуулах цаг зав их гардаг. Хейделберг дэх Боловсролын Их Сургуулийн Биологийн профессор Кристофер Рандлер 367 оюутны дунд хамгийн эрч хүчтэй байдаг үе нь хэдийд байдаг талаарх судалгаа явуулахад "өөрийн хэтийн зорилгыг бодох цаг зав гаргахад, аливаа зүйлийг хийж чадах юм шиг тийм сэтгэгдэл өглөө төрдөг" гэсэн байна.

Эртэч хүмүүс эрүүл байдаг

Өглөө эрт босч, орчлон хорвоог сэрээдэг хүмүүсийн хувьд маш өөдрөг үзэлтэй, сэтгэл хангалуун хүмүүс байдаг. Хэрвээ та орой босох хандлагатай, тэгсэн хэрнээ илүү сэтгэл ханамжтай сайхан баймаар байна уу? Яагаад тэгвэл өглөө эрт босоод байж болохгүй гэж.

Өглөө эрт босдоггүй ч гэсэн үр бүтээмж сайтай, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг, юу хийхээ мэддэг хүмүүс байдаг даа. Хүн бүрийн хувьд өөр өөр байж болно. Гэхдээ та цаг мөч бүрийг хожиж амьдаръя л гэж бодож байвал өглөө эрт босч байгаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18