​НИЙСЛЭЛД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЯМАР ҮНЭТЭЙ БАЙГАА ВЭ


Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5380 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6665 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Ажиглалтаар үхрийн мах "Хархорин" хүнсний захад хамгийн хямд буюу 5100 төгрөг, Харин "Меркури" хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөг, хонины цул махны үнэ 0.5 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус буурсан байна. Аажиглалтаар хонины мах "Хүчит Шонхор" хүнсний захад хамгийн хямд буюу 3900 төгрөгөөр, харин "Меркури" хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа" савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор", "Таван эрдэнэ", "Бөмбөгөр", "Баянзүрх", "Хархорин" хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа" гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Барс" хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа" гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 3.8 хувиар буюу 40 төгрөгөөр, байцаа 0.9 хувиар буюу 15 төгрөгөөр буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18