ТАНЫ НАСАНД ЯМАР ЭНГЭСЭГ ТОХИРОХ ВЭ?


20 – 27 нас
Үрчлээ, нөсөө толбоны сураг холуур сонсогдож байгаа энэ үед цэвэрхэн, нимгэн түрхэгддэг, тосны найрлага багатайшингэн энгэсэг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь арьсны чинь цэл залуу байгалийн үзэсгэлэнг гэрэлтүүлж, хамгаална. Харин энэ үед шингэн энгэсэг авахдаа "өө сайн дардаг" чанарыг нэгт тавиад хэрэггүй. Ганц нэг юм "далдлах" хэрэг гарвал энгэсгээ олон дахин давхарлахыг биш, өө дарагч хэрэглэхийг эрхэмлэж байгаарай. Шингэн энгэсгээр өөг дарвал тухайн хэсгийн арьсан дахь ачаалалыг л нэмэхээс өөр шидгүй.
Нэмэлт зөвлөгөө: Нүүрээ угааж, чийгшүүлснийхээ дараа Т бүсийнхээ дагуу праймер түрхэж өгвөл өөгүй, цэвэрхэн арьстай харагдахад тустай. Учир нь праймер өөрөө тос уусгах зориулалттай байдаг. Мөн эртнээс арьсыг чинь будагны хорноос хамгаалж, үрчлээтэхээс сэргийлнэ.

27 – 37 нас
Саяхнаас үүсч эхэлсэн зураасан үрчлээнүүдтэйгээ тэмцэх сэдэл өндөр байх үе. Яг одоо ямар шингэн энгэсэг хэрэглэвэл дээр вэ?
Нарны хэт ягаан туяаны эртнээс нааш арьсанд чинь үйлдэж байсан хор хөнөөлүүд мэдрэгдэж эхэлнэ.Үүний үр дүнд арьсандаа өмнөхөөсөө арай илүүгээр бас арай өөрөөр санаа тавих хэрэгтэй болно. Одооноос үрчлээг бүдэгрүүлэх, эмчилгээний зориулалттай энгэсгүүд хэрэглэж эхлэхгүй бол оройтно шүү.
Нэмэлт зөвлөгөө: Нүднийхээ эргэн тойронд силиконы агууламжтай праймер түрхэж эхлээрэй.

37 – 45 нас
Энэ насан дээр ирэхэд бараг л бүх бүсгүйчүүд үрчлээтэйгээ эвлэрсэн байдаг. Насыг чинь илтгэх цөөн хэдэн толбо нүүрний чинь хаа нэгтээ үзэгдэж эхэлнэ. Яг одоо чиний шинээр санаа тавьж эхлэх ёстой нэг асуудал бол чийгшлийн алдагдал юм. Арьсны давхаргын чийгшил хадгалах бодисын ялгаралт нас ахих тусам багасаж улам хуурай, эмзэг болох магадлал өндөр. Тэгэхээр үүнийг бага ч гэсэн нөхөж чадах эсвэл чийгшлийг удаан барих зориулалттай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
Нэмэлт зөвлөгөө: Чийгшүүлэгч цацлагыг цүнхнээсээ огт салгаж болохгүй ба хуурай харагдсан, мэдрэгдсэн арьсныхаа бүх хэсэгт сэргээн цацаж, будалтаа үргэлж шинээр харагдуулахад анхаараарай.

45- 50 нас
Энэ насанд бүсгүйчүүд нүүрний будалтаа өөрийн эрхгүй багасгаад эхэлдэг. Гэхдээ арьс арчилгаагаа хаяж огт болохгүй шүү. Харин шингэн энгэсгээ нимгэлж өө дарахаас илүү хамгаалах, гэгээлэг харагдуулах бүтээгдэхүүн сонговол сайн. Нунтаг энгэсэг ч байж болно. Эсвэл энгэсэгний оронд ийлдэс хэрэглэж ч бас болох юм.
Нэмэлт зөвлөгөө: Нэлээд олноор тоологдох үрчлээ, арьсны уян хатан чанарын алдагдал зэргээс шалтгаалж хөгшрөлтийн эсрэг ийлдэсийг праймер шиг л өдөр бүр хэрэглэх хэрэгтэй шүү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25