МОНГОЛЫН МИССҮҮД НЬЮ-ИОРКИЙН ЗАГВАРЫН ТАЙЗЫГ ЧИМЖ БАЙНА


Энэ сарын 7-13 ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох загварын долоо хоногт манай улсаас зургаан загвар өмсөгч оролцохоор болсон билээ. Тухайлбал эх орноо олон улсын тайзан дээр сурталчлахаар загвар өмсөгч Б.Буджаргал, Х.Бадамгэрэл, Д.Долгион, О.Пүрэвдулам, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, 2016 оны "Дэлхийн мисс"-ийн 11-р байрын эзэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг нар оролцож байна.

Үүнээс гадна тус шоунд 33 загвар зохион бүтээгч, нүүр будагчид, дэлхийн 200 гаруй орны загвар өмсөгчид оролцож байгаа аж. Тухайлбал Малайз, Индонез, Энэтхэг, Вьетнам, ОХУ, Венесуэл, Доминикан, Австрали, Словак, Словени болон АНУ-ын дизайнерууд энэ улирлын загварын цуглуулгаа танилцуулсан бол Монгол, Вьетнам, Эквадор, БНХАУ, Этиоп, АНУ, Словакийн шилдэг загвар өмсөгчид Нью Йоркийн загварын долоо хоногийн тайзнаа алхсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18