“ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛА” ЦОМОГ ТАНЫ СОНОРТ

Admin
Өчигдөр

Хайр, хайрыг нь хайрла хүмүүсээ

Гашуухан урсах нулимсыг нь арч, нэгнийхээИрээд буцах амьдралын гэрэл сүүдэрт

Сэтгэл зүрх хоёр хайрыг хүснэ... хэмээн хүн хүнээ хайрлахыг уриалсан нэгэн уран бүтээл өчигдрөөс цацагдаж эхэлжээ. Энэ бол "GUYS" хамтлагийн гишүүн СТА А.Төгсбаярын бие даасан удаах уран бүтээл.

Түүний анхны уран бүтээл болох "Орчлонг чимсэн цэцэг" дуу олны сонорт хүрээд удаагүй байгаа билээ. 14 хоногийн өмнөөс цацагдаж эхэлсэн тус дуу өдгөө аль хэдийнэ өөрсдийн гэсэн сонсогчтой болж, рок попын шилдэг 20 дууны нэгээр шалгараад байгаа энэ цаг үед дуучин маань дахин нэг уран бүтээлээ өлгийдөн авсан нь "Хүн хүнээ хайрла" аж.

Энэ дуу нэг онцлогтой. А.Төгсбаяр дуулж, жүжиглэж, найруулахаас гадна хөгжмийн зохиолч гэдгээр нь рок, попынхон андахгүй. Олны танил уран бүтээлчдийн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялааж, сэтгэлд нь мөнхөрсөн олон сайхан дууг нь зохиосон тэрбээр өөрийн уран бүтээлүүдээрээ бие даасан цомог гаргажээ. Цомгоо "Хүн хүнээ хайрла" хэмээх шинэхэн уран бүтээлээрээ нэрийдсэн байна.

Монголын рок поп болон хип хоп уран бүтээлчдийн хит дуунуудыг багтаасан уг цомогт "GUYS" хамтлагийн сүүлийн үеийн хит уран бүтээлүүд болох "Чи миний", "Зүрх уучил", "The love","Хүмүүсээ", "Одтой өдөр" зэрэг уран бүтээлүүдээс гадна МУГЖ Б.Сарантуяагийн "Хавар намар", "Outlaw"- ийн Нандин, "Мааз"-ын "Хайр эмзэгхэн" зэрэг залуусын сонсох дуртай дуунууд багтжээ.

Мөн дуучин Одноо болон Агиймаа нарын "Ариун нандин", "Чамгүйгээр", дуучин Тулгаа, Буянаа, А Сool нарын "Ганцхан чамдаа", "Нандин хүсэл" "Зүрхэнд" зэрэг уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд А.Төгсбаярын бие даасан уран бүтээлүүд болох "Орчлонг чимсэн цэцэг", "Хүн хүнээ хайрла" хэмээх дуунууд багтсан нь цомгийг улам чимжээ. Өнөөдрөөс худалдаанд гарч байгаа "Хүн хүнээ хайрла" цомгийг Hi-fi records, Orange records-ын бүх салбаруудаас худалдан авах боломжтой аж.

Дашрамд дуулгахад А.Төгсбаяр өөрийн бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчидтойгоо ойр ойрхон уулзсаар байх гэнэ. Тэрбээр дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн байна гэдгийг дуулгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18