НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОД 170 ОРЧИМ СОЁЛЫН ХӨШӨӨ ДУРСГАЛУУД БИЙ


Нийслэл Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалуудыг ангилалаар нь авч үзвэл Хадны зураг, бичгийн дурсгал 2,Булш хиригсүүр, тахилгын байгууламж 3,Барилг архитектурын дурсгал 15, Хөшөө дурсгал 133 байдаг байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь эдүгээ 170 орчим хөшөө дурсгалтай аж. Жил ирэх тусам хөшөө дурсгалын тоо өссөөр байна. Тухайлбал Чойбалсангийн хөшөө болон эвтэй дөрвөн амьтны хөшөөг та бүхэндээ хүргэж байна.

Сансрын тойрогт орших 2011 онд ашиглалтад орсон "Эвтэй дөрвөн амьтан" хүрэл цогцолборын тухай хүргэхээр бэлтгэлээ. Хүн бүр л хүүхэд байхдаа уншиж, сонсож өссөн энэ үлгэрийн баатруудыг, үйл явдлыг бид мэдэхийн дээдээр мэднэ.

Хөшөөний хувьд хүрлээр цутгаж хийсэн, 250 сая төгрөг зарцуулсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй аж. Хэний эх загвараар, хаана урласан гэдэг нь тодорхой бус. Тиймээс Эвтэй дөрвөн амьтны тухай таны мэдэхгүй байж магадгүй хэдэн мэдээллийг хүргэхээр зорилоо.

Нэгдүгээрт: Тумбааш буюу түвд хэлнээс галиглавал Тунпа Пуен Жи гэдэг нь Эвтэй дөрвөн найз гэсэн утгатай бөгөөд Зохилдсон гэж орчуулна.

Хоёрдугаарт: Буддын шашинд дөрвөн амьтны хамгийн ахмад нь болох Тагтаагаар Будда өөрийгөө, туулай, сармагчин болон заанаар өөрийн хамгийн ойрын дагалдагчдаа төлөөлүүлжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран өнгөрсөн онд нийслэл дэх 153 түүх, соёлын дурсгалт зүйлсийг пайзжуулсан байдаг. Үүнээс:

Улсын хамгаалалтад-9,

Нийслэлийн хамгаалалтад -10,

Дүүрэг орон нутгийн хамгаалалтад -134-ийг пайзжуулж тайлбарыг байршуулсан байна.

Хөшөө нь хүний оюуны өмч учраас тухайн хөшөөг уралсан хүн өөрөө бүтээлээ үнэлэх боломжтой юм байна. Аливаа зүйлийг мөнхөлж, зарим зүйлийг санан дурсахын тулд хөшөөг бий болгодог. Өдрөөс өдөрт өөр өөрин утга учиртай хөшөөнүүд нийслэл хотод маань сүнлэрлэн боссоор байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 6 минутын өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 1 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр